Илчлэл 21
21
Шинэ тэнгэр ба шинэ газар
1Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов.#Иса 65:17, 66:22; 2Пт 3:13 2Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.#Иса 52:1, 61:10; Илч 3:12 3Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов.
—Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].#Езк 37:27; Лев 26:11–12 4Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.#Иса 25:8, 35:10, 65:19
5Сэнтийд Залрагч
—Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд
—Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв. 6Тэр надад
—Боллоо. Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.#Иса 55:1 7Ялагч нь үүнийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.#2См 7:14; Дуу 89:26–27 8Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.
Шинэ Иерусалим
9Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай байсан долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан
—Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. 10Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.#Езк 40:2 11Түүнд Бурханы алдар байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд болор мэт тунгалаг, хаш чулуу шиг байв. 12Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай, хаалганууд дээр нь арван хоёр тэнгэрэлч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв.#Езк 48:30–35 13Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх аж. 14Хотын хэрэм нь арван хоёр суурьтай агаад тэдгээрийн дээр Хурганы арван хоёр элчийн арван хоёр нэрс байлаа.
15Надтай ярьсан тэнгэрэлчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв.#Езк 40:3 16Хот нь дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө адил аж. Тэнгэрэлч хотыг шугамаараа хэмжихэд урт, өргөн, өндөр нь адилхан арван хоёр мянган стадиа байлаа. 17Тэнгэрэлч хотын хэрмийг хүний хэмжээсээр хэмжихэд зуун дөчин дөрвөн тохой болов.#21:17 16–17-р эшлэлд гарч буй эдгээр тоо нь бэлгэдлийн чанартай бололтой. 18Хэрмийг хаш чулуугаар хийсэн бөгөөд хот нь шил мэт тунгалаг шижир алт ажээ.#Иса 54:11–12 19Хотын хэрмийн сууриуд нь төрөл бүрийн эрдэнийн чулуугаар чимэглэгджээ. Эхний суурь нь хаш, хоёр дахь нь индранил, гурав дахь нь гартаам, дөрөв дэх нь маргад, 20тав дахь нь мамгартаам, зургаа дахь нь нал, долоо дахь нь хашиг, найм дахь нь биндэръяа, ес дэх нь молор, арав дахь нь мана, арван нэг дэх нь оюу, арван хоёр дахь нь ягаан болор байв. 21Арван хоёр хаалга нь арван хоёр сувд ажээ. Хаалга нэгбүр нь нэг цул сувд байсан бөгөөд хотын гудамж нь шил мэт тунгалаг шижир алт байв.
22Би хотод ямар ч сүм харсангүй. Учир нь Төгс хүчит Эзэн Бурхан ба Хурга бол тэндхийн сүм юм. 23Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.#Иса 60:19–20 24Үндэстнүүд тэр гэрлээр алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.#Иса 60:3 25Хотын хаалганууд өдөр хэзээ ч хаагдахгүй. Учир нь тэнд шөнө гэж үгүй.#Иса 60:11 26Тэд үндэстнүүдийн алдар, хүндлэлийг тийш авчирна. 27Аливаа бузар ба жигшүүрт зүйл үйлддэгсэд, худал хуурмаг нь хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдэгсэд л орох ажгуу.#Иса 52:1; Езк 44:9
Currently Selected:
Илчлэл 21: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.