1
Илчлэл 21:4
Ариун Библи 2013
Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.
Compare
Explore Илчлэл 21:4
2
Илчлэл 21:5
Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.
Explore Илчлэл 21:5
3
Илчлэл 21:3
Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].
Explore Илчлэл 21:3
4
Илчлэл 21:6
Тэр надад —Боллоо. Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө.
Explore Илчлэл 21:6
5
Илчлэл 21:7
Ялагч нь үүнийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.
Explore Илчлэл 21:7
6
Илчлэл 21:8
Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.
Explore Илчлэл 21:8
7
Илчлэл 21:1
Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов.
Explore Илчлэл 21:1
8
Илчлэл 21:2
Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.
Explore Илчлэл 21:2
9
Илчлэл 21:23-24
Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа. Үндэстнүүд тэр гэрлээр алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.
Explore Илчлэл 21:23-24
Home
Bible
Plans
Videos