YouVersion Logo
Search Icon

Дуулал 65

65
Газар дэлхийн төлөө талархал
Удирдаачид: Давидын дуулал. Дуу.
1Бурхан, Таны өмнө
Анир чимээгүй байдал,
Сион дахь магтаал байх болно.
Танд ам өчгийг ч биелүүлнэ.
2Та залбирлыг сонсдог,
Танд бүх махбод очдог.
3Хилэнц нүгэл намайг#65:3 ЭНО-д биднийг дийлжээ.
Гэмт үйлдлийг маань Та уучилна.
4Хашаандаа суулгахаар
Таны сонгож, ойртуулсан хүн
Юутай ерөөлтэй вэ!
Бид Таны ариун сүм болох
Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.
5Бидний авралын Бурхан,
Газар дэлхийн бүх хязгаар,
Алс холын далайн найдлага болох
Та айдас төрүүлмээр үйлсээр
Бидэнд зөвт байдалд хариулна.
6Та бяр тэнхээгээрээ уулсыг цогцлуулж,
Эрх чадлыг бүсэлнэ.
7Та далайн түрхрээ
Давалгаануудынх нь түрхрээг,
Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.
8Хязгаарт оршин суугчид
Таны тэмдгүүдээс айн зогсдог
Та үүрийн туяа ба үдшийн бүрийг
Баясган хашхируулдаг.
9Та газар дэлхийд айлчилж,
Түүнийг бялхуулдаг.
Та түүнийг ихэд баяжуулдаг.
Бурханы урсгал усаар дүүрэн байдаг.
Та газрыг ийнхүү зэхэхдээ
Тэдний үр тариаг бэлтгэдэг.
10Та түүний шанг арвинаар услан
Нурууг нь тэгшилж,
Та зүсэр бороогоор түүнийг дэвтээн
Ургахыг нь ч ерөөнө.
11Та ээлтэй жилдээ титэм өмсгөн
Таны мөрөөр тос цавдмуй.
12Хээр талын бэлчээрүүд ч цавдуулж,
Толгод баяр баясгалангаар хучигддаг.
13Нугыг хонин сүрэг нөмөрч,
Хөндийнүүд үр тариагаар хучигджээ.
Баясгалантай хашхиралтууд,
Тийм ээ, тэд дуулалдмуй!

Currently Selected:

Дуулал 65: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in