Сургаалт үгс 27
27
1Маргаашаар бүү сайрх
Маргааш юу авчрахыг чи үл мэднэ.#Иак 4:13–16
2Чамайг магтагч нь
Ам чинь бус өөр хүн байг,
Уруул чинь бус харь хүн байг.
3Чулуу хүнд, элс жинтэй ч
Илүү хүнд нь мунхгийн өдөөн хатгалга.
4Хилэн хэрцгий, уур үер мэт ширүүн ч
Хардалтыг хэн давах вэ?
5Далдлагдсан хайраас ил зэмлэл дээр.
6Андын чинь учруулсан шарх сайныг.
Дайсны чинь үнсэлт заль мэхийг.
7Цатгаланд сархинагийн бал ч амтгүй
Өлссөнд гашуун юм ч чихэрлэг.
8Гэрээ орхих нь үүрээ орхих жигүүртэн мэт.
9Анхилуун үнэрт тос, сүрчиг нь зүрхийг баясгах.
Сэтгэлийн үнэнч зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт.
10Анд болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи.
Гай гамшиг тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь.
Алсад буй ахаас ойр буй хөрш чинь дээр.
11Муулагчдадаа би хариу барьж чадахын тулд
Мэргэн байж, зүрхийг минь баярлуул, хүү минь.
12Хэрсүү нь гайг олж хараад нуугддаг атал
Гэнэн хүн угтан явсаар байгаад шангаа хүртдэг.
13Гаднын хүнийг#27:13 ЭНО-д гаднын хүний өрийг Еврейд нь ёсгүй эмийг батлан даагчийн
дээлийг ав
Харь хүний улмаас түүнийг барьцаал.
14Өглөө эртлэн босоод чанга дуугаар нөхрөө ерөөдөг хүн
Өөрөө түүнд хараал адил тооцогдоно.
15Шиврээ бороотой өдрийн дусаал
Яншаа эм хоёр адил агаад
16Ийм эмэгтэйг номхтгох нь
Салхи номхтгох эсвэл гараараа тос атгаж авах мэт.
17Төмөр төмрийг ирлэдэг.
Хүн хүнээ хурцалдаг.
18Инжрийн модыг арчлагч жимсийг нь идэх.
Эзэндээ ачтай боол хүндлэл үзэх.
19Усанд нүүрээ тольдох.
Зүрхэндээ өөрийгөө харах.
20Үхэгсдийн орон, сүйрэл ханаж эс цадна.
Хүмүүний нүд бас үл ханана.
21Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд
Хүний зүрхэнд магтаал шалгуур юм.
22Мунхгийг үр тариатай хамт нүдүүрээр ууранд нүдсэн ч нэмэр бага.
23Малынхаа тэвээргийг мэд
Сүрэгтээ сэтгэл тавь.
24Эд баялаг мөнх бус
Титэм ч үеэс үед эс залгамжлагдах.
25Өвс хадагдаж, шинэ нахиа цухуйхад,
Уулан дээрх ногоог хурааж дуусах цагт
26Хурганууд чинь хувцас болж,
Ямаанууд чинь газрынхаа өртгийг өгнө.
27Чамайг, гэр бүлийг чинь хооллох
Зарц бүсгүйчүүдийг чинь бас тэжээх
Ямааны сүү элбэг дэлбэг байна.
Currently Selected:
Сургаалт үгс 27: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.