YouVersion Logo
Search Icon

Сургаалт үгс 26

26
1Зунаар цас, ургацнаар бороо гэгчээр
Мунхагт алдар хүнд үл зохино.
2Хүртэх ёсгүй хараал эргэлдэх бор шувуу,
нисэн одох хараацай мэт
3Моринд ташуур, илжгэнд хазаар
Мунхгуудын нуруунд саваа.
4Мунхаглалаар мунхагт бүү хариул
Адил болуузай.
5Түүнд мунхаглалынх нь хариултыг өг
Нүдэндээ тэд мэргэн болуузай.
6Хөлөө тайруулж, хүчирхийллийг ууя гэвэл
Мунхаг нэгнээр хэл хүргүүлэх.
7Мунхгийн аман дахь сургаалт үгс
Доголон хүний тэгш бус хөл адил.
8Мунхагт алдар хүнд өгөх нь
Дүүгүүрт чулуу холбож бэхлэхтэй адил.
9Мунхгийн аман дахь сургаалт үгс
Согтуугийн гар дахь өргөст мөчир адил.
10Явуулын мунхгийг хөлслөгч эсвэл согтууг хөлслөгч болбоос
Бүхнийг шархдуулдаг харваач лугаа адил.#26:10 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
11Нохой бөөлжсөө идэх,
Мунхаг хүн мунхаглалаа давтах.
12Өөрийнхөө нүдэнд мэргэн хүнийг чи үзсэн үү?
Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү найдлага бий.
13Залхуу хүн “Зам дээр арслан байна,
Задгай талбайд арслан байна” гэх
14Хаалга нугасаараа эргэх адил
Залхуу хүн орон дээрээ хөрвөөнө.
15Аяганд хүргэсэн гараа залхуу нь
Амандаа буцааж хүргэх гэж цөхнө.
16Залхуу хүн өөрийгөө долоон хэрсүүгээс ч илүү мэргэнд тооцно
17Бусдын хэрүүлд хөндлөнгөөс оролцох нь
Хажуугаар өнгөрөгч нохойг чихнээс нь зулгаахтай адил.
18Галтай мод, үхлийн сумаар тоглогч галзуу мэт
19Хөршийгөө гүтгэн мэхэлчихээд
“Би тоглосон юм” гэгч байх.
20Түлээгүйд гал унтарна
Хов зөөгчгүйд эвдрэлцэл намжина.
21Нүүрс цогшиж
Мод гал болдог лугаа адил
Хэрүүлч хүн хэрүүл өдөөх.
22Хов яригчийн үгс амтат идээ мэт
Ходоодны мухарт ч хүрнэ.
23Дүрэлзэх уруул, ёрын муу зүрх болбоос
Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт.
24Үзэн ядагчийн уруул зөөлөн ярьдаг ч дотроо зальтай
25Нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ.
Зүрх юунд нь элдэв долоон жигшүүр.
26Заль мэхээр үзэн ядалт нь халхлагддаг ч
Зальт санаа нь чуулганы өмнө илчлэгдэнэ.
27Өрөөлд ухсан нүхэндээ өөрөө унах.
Өөд өнхрүүлсэн чулуу өөр дээр нь буух.
28Худалч хэл хэлмэгдэгчээ хүртэл үзэн ядах.
Ховч ам сүйрлийг бэлдэх.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in