YouVersion Logo
Search Icon

Сургаалт үгс 25

25
Соломоны үгсийн хэлхээ
1Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс бөгөөд
Иудагийн хаан Хезекиагийн эрс үүнийг нэгтгэн сийрүүлэв.
2Бурханы алдар суу нь хэрэг явдлыг нууцлахад.
Хаадын алдар суу нь тэдгээрийг олж илрүүлэхэд.
3Тэнгэр дээш өндөр, газар доош гүн
Тэр лугаа адил хаадын зүрх ил бус.
4Мөнгөний дархан сав хийхдээ
Мөнгийг хольцноос нь цэвэршүүлэх адил
5Хааны өмнөөс буруут хүнийг холдуулсугай!
Хаан сэнтий нь тэгвэл зөвт байдалд тогтоно.
6Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил
Их хүмүүсийн байранд бүү зогс.#Лк 14:8–10
7Ноёдын өмнө дорд орохоо харснаас
“Дээшээ морилогтун” гэж хэлүүлсэн нь дээр биз ээ.
8Хэрэг зарга хийхдээ бүү яар!
Хөрш чинь чамайг ичгүүрт оруулахад
эцэст нь чи яах юм бэ?
9Өөрийн хэргийг хөрштэйгөө л шийд
Бусдын нууцыг бүү задруул.
10Эс тэгвээс үүнийг сонссон хүн чамайг ичээх вий.
Чиний тухай базаахгүй үг тасрахгүй байх вий.
11Зохимжтой хэлсэн үг
мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу.
12Мэргэн зэмлэл дуулгавартай чихэнд
Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу.
13Итгэмжит элч нь илгээгсдэдээ
Ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт.
Учир нь тэрээр эзнийхээ сэтгэлийг сэргээнэ.
14Өгөхгүй бэлгээрээ сайрхагч болбоос
Хургүй үүл ба салхи мэт буюу.
15Тэвчээрт захирагчийн уур ятгагдах
Зөөлөн хэлэнд яс хугарах.
16Чи зөгийн бал олвоос
Бөөлжихгүйн тулд хэт их бус,
хэрэгцээнийхээ хэрээр л ид.
17Хөршийнхөө гэрт хөлөө ховор тавь
Эс тэгвээс тэр чамаас залхаж,
Чамайг үзэн ядах вий.
18Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэгч
Хурц үзүүртэй сум, илд болон шийдэм мэт.
19Хэцүү цагт урвагч хүнд найдах нь
Хорхойтсон шүд, доголсон хөл мэт.
20Шаналсан зүрхтэй нэгэнд дуу дуулдаг хүн болбоос
Шархан дээр цуу асгах ба
хүйтэн өдөр хувцсаа тайлах хүн мэт буюу.
21Дайсан чинь өлссөн бол түүнд идэх талх өг
Харин цангасан бол уух ус өг#Ром 12:20
22Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа бөгөөд
ЭЗЭН чамайг шагнах болно.
23Умрын салхи бороо оруулах
Далдуур муучлагч хэл ууртай царай авчрах.
24Дэндүү яншаа эхнэртэй нэг байшинд сууснаас
Дээврийн буланд амьдарсан нь дээр.
25Алс газраас ирэх сайн мэдээ
Ангасанд хүйтэн ус өгөхтэй адил.
26Буруутын өмнө зөвт сөхрөн унах нь
Бохирдсон худаг, булингартсан ундарга мэт.
27Зөгийн балыг хэтрүүлж идэх
Алдар дээр алдар нэрийг хэт эрэлхийлэхийн
аль аль нь сайн бус.
28Өөрийгөө захирдаггүй хүн
Ханан хэрэмгүй, нурсан хот мэт болой.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in