YouVersion Logo
Search Icon

Тооллого 3

3
Аароны хөвгүүд
1Синаи уулан дээр ЭЗЭН, Мосетэй ярьсан тэр үеийн Аарон болон Мосегийн уг угсаа энэ байна. 2Аароны хөвгүүдийн нэрс нь ууган хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм.#Тоо 26:60 3Энэ нь тахилчийн албанд үйлчлэхээр түүгээр томилон тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой. 4Харин Надаб, Абиху нар Синаин цөлд ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө ЭЗЭНий өмнө үхсэн билээ. Тэд үр хүүхэдгүй байв. Ингээд Елеазар, Итамар нар эцэг Аароныхаа өмнө тахилчийн албанд үйлчилжээ.#Лев 10:1–2; Тоо 26:61
Левичүүдийн үүрэг
5ЭЗЭН, Мосетэй ярин
6Леви овгийг авчран, тахилч Ааронд үйлчлүүлэхээр тэднийг түүний өмнө байлга. 7Тэд түүнд болон даяар хотол түмний төлөө уулзалтын майхны өмнө үүрэг гүйцэтгэж, асрын үйлчлэлийг хийнэ. 8Тэд бас уулзалтын майхны хэрэгсэл бүхнийг хадгалах агаад майхны үйлчлэлд Израилийн хөвгүүдийн өмнөөс үүрэг хүлээнэ. 9Чи левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдэд өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн дундаас түүнд бүрэн өгөгдсөн ажгуу. 10Чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн албыг сахиул. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэж айлдав.
11ЭЗЭН, Мосетэй ярин
12Харагтун, Израилийн хөвгүүдийн дунд хэвлийг анх нээгч ууган бүрийн оронд Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг Би авав. Тиймээс левичүүд Минийх байх болно. 13Учир нь ууган бүхэн Минийх. Египет нутагт Би ууган бүхнийг цохиж устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн ууган бүхнийг Би Өөртөө ариусган зориулсан. Тэд Минийх байх ёстой. Би ЭЗЭН гэж айлдав.#Гэт 13:2
Левичүүдийг тоолов
14Тэгээд Синаин цөлд ЭЗЭН, Мосетэй ярин
15Левийн хөвгүүн бүрийг эцгүүдийнх нь бүлээр, ургуудаар нь тоол. Нэг сар ба түүнээс дээш насны эр хүйстэн бүрийг чи тоологтун гэж айлдав. 16Ингээд өөрт нь тушаасан ёсоор, ЭЗЭНий үгийн дагуу Мосе тэднийг тоолов. 17Левийн хөвгүүд нь нэрсийнхээ дагуу Гершон, Кохат, Мерари нар юм. 18Ургуудынхаа дагуу Гершоны хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи. 19Ургуудынхаа дагуу Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел. 20Ургуудынхаа дагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши. Энэ нь эцгүүдийнхээ бүлийн дагуух левичүүдийн ураг байлаа.
21Гершоноос либничүүдийн ураг, шимеичүүдийн ураг гарчээ. Эдгээр нь гершончуудын ураг болой. 22Тэднээс тоолуулсан эрчүүд буюу нэг сар ба түүнээс дээш насны тоолуулсан эр хүйстний тоо долоон мянга таван зуу байв. 23Гершончуудын ураг асрын ард буюу баруун зүгт нь буудаллах ёстой байлаа. 24Гершончуудын эцгүүдийн бүлийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф болой.
25Уулзалтын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт нь асар ба майхан, түүний бүтээлэг ба уулзалтын майхны үүдний дэлгэц, 26асар болон тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрт холбогдох бүх үйлчлэл багтаж байна.
27Кохатаас амрамчуудын ураг, изхарчуудын ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Энэ нь кохатчуудын ураг болой. 28Ариун газрын үүргийг гүйцэтгэх, нэг сар ба түүнээс дээш насны эр хүйстний тоо найман мянга зургаан зуу болой. 29Кохатын хөвгүүдийн ураг асрын өмнө талд буудаллах ёстой. 30Кохатчуудын ургийн эцгүүдийн бүлийн удирдагч нь Уззиелийн хүү Елизафан болой. 31Тэдний үүрэгт нь авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээнүүд болон үйлчлэлд хэрэглэдэг ариун газрын сав суулга, дэлгэц болон тэдгээрийн бүх үйлчлэлүүд багтана. 32Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байх бөгөөд ариун газрын үүрэг гүйцэтгэгчдийг хянана.
33Мерариас махличуудын ураг, мушичүүдийн ураг гарчээ. Эдгээр нь Мерарийн ургууд болой. 34Тэдний нэг сар ба түүнээс дээш насны тоолуулсан бүх эр хүйстний тоо зургаан мянга хоёр зуу болой. 35Мерарийн ургуудын эцгийн бүлийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел байв. Тэд асрын хойд талд буудаллах ёстой. 36Мерарийн хөвгүүдийн хадгалах үүрэгт асрын яс мод, түүний хөндлүүд, багананууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрийн үйлчлэл 37мөн хашааг тойрсон багананууд углууруудынхаа хамт, тэдгээрийн гадас ба оосрууд багтаж байлаа.
38Израилийн хөвгүүдийн төлөөх үүргийг сахин ариун газрын үүргийг гүйцэтгэх Мосе, Аарон ба түүний хөвгүүд асрын нүүрэн талд, зүүн зүгт буюу уулзалтын майхны урд, зүүн зүгт буудаллах ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой. 39ЭЗЭНий үгээр Мосе Аарон нарын тоолсон, нэг сар ба түүнээс дээш насны эр хүйстэн буюу ургаараа тоолуулсан левичүүдийн бүх эрчүүд хорин хоёр мянга байлаа.
Уугануудыг золих нь
40Тэгээд ЭЗЭН, Мосед айлдахдаа
—Израилийн хөвгүүдийн нэг сар ба түүнээс дээш насны эр хүйстэн ууган бүрийг тоолж, нэр нэрээр нь тоог ав. 41Би ЭЗЭН. Чи Израилийн хөвгүүдийн дундах ууган бүхний оронд левичүүдийг мөн Израилийн хөвгүүдийн мал сүрэг дундах бүх ууган төлийн оронд левичүүдийн мал сүргийг Надад авагтун гэж айлдлаа. 42Тэгээд өөрт нь ЭЗЭНий тушаасны дагуу Израилийн хөвгүүдийн дундах ууган бүрийг Мосе тоолжээ. 43Нэг сар ба түүнээс дээш насны, нэр нэрээрээ тоолуулсан бүх ууган эр хүйстэн хорин хоёр мянга хоёр зуун далан гурав байлаа.
44Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин
45Израилийн хөвгүүдийн дундах ууган бүрийн оронд левичүүдийг, тэдний мал сүргийн оронд левичүүдийн мал сүргийг авагтун. Левичүүд Минийх байх болно. Би ЭЗЭН. 46Левичүүдийн тооноос давсан Израилийн хөвгүүдийн хоёр зуун далан гурван ууганы төлбөрт 47чи толгой тусбүрд таван шекелийг авах ёстой. Тэдгээрийг чи ариун газрын шекелээр авч (нэг шекел нь хорин гера), 48тэдний дундах илүү гарагсдын төлбөр буюу уг мөнгийг Аарон болон түүний хөвгүүдэд өг гэж айлдав. 49Тийнхүү левичүүдээр үнэ нь төлөгдсөн хүмүүсээс гадна илүү гарагсдаас золилтын мөнгийг Мосе авчээ. 50Израилийн хөвгүүдийн уугануудаас түүний авсан мөнгө ариун газрын шекелээр нэг мянга гурван зуун жаран тав байлаа. 51Ингээд Мосе, ЭЗЭН өөрт нь тушаасанчлан, ЭЗЭНий үгийн дагуу уг төлбөр мөнгийг Ааронд болон түүний хөвгүүдэд өгөв.

Currently Selected:

Тооллого 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in