YouVersion Logo
Search Icon

Тооллого 4

4
Кохатынхан
1Тэгээд ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин
2Левийн хөвгүүдийн дундаас Кохатын хөвгүүдийн нийлбэр тоог авч, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 3гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол. 4Уулзалтын майханд Кохатын үр удмын хийх ариунаас ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой.
5Хуаран нүүх болоход Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой. 6Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь нэлдээ хөх даавуугаар бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна. 7Тавиг талхны ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүн дээр таваг, сав болон тахилын хул, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих бөгөөд ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу. 8Эдгээрийн дээгүүр тэд хүрэн улаан даавуу дэлгэж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, хөндлөвчүүдийг нь шургуулна. 9Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт мөн үүний хямсаа, тосгуурууд болон үүнд хэрэглэгддэг тосны бүх савыг бүтээж, 10бүх хэрэгслүүдийнх нь хамт далайн гахайн арьсан бүтээлэгт ороож, түүнийгээ дамнуурга дээр тавих ажгуу. 11Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна. 12Тэд ариун газарт үйлчлэхдээ хэрэглэдэг хэрэгсэл бүхнийг авч, хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурга дээр тавина. 13Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуу дэлгэнэ. 14Тэд мөн үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх хэрэгсэл болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний хэрэгсэл бүгдийг түүн дээр тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, хөндлөвчүүдийг нь шургуулна. 15Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.
16Тахилч Аароны хүү Елеазарын үүрэгт гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, асрын бүх үүрэг мөн үүний доторх бүхэн ба ариун газар, түүний бүх хэрэгсэл нь байна гэж айлдав.
17Тэгээд Мосе Аарон нартай ЭЗЭН ярин
18Кохатчуудын ургийн овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр. 19Харин тэд ариунаас ариун юмсад хүрэх үедээ үхэлгүй, амьд байхын тулд үүнийг тэдэнд хий. Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, хүн тусбүрд өөрсдийнх нь ажил болон ачааг зааж өгөг. 20Харин ариун юмсыг бүтээж байхад тэд дотогш орж, харах ёсгүй, эс бөгөөс тэд үхэх болно гэж айлдлаа.
Гершоныхон ба Мерарийнхан
21Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин
22Мөн Гершоны хөвгүүдийн нийлбэр тоог авч, тэднийг эцгүүдийнх нь бүлээр, ургуудаар нь 23гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг чи тоологтун. 24Үйлчлэлд болон ачаа зөөхөд гершончуудын ургийн үйлчлэл нь энэ болой. 25Тэд уулзалтын майхны хөшиг болон асар, түүний бүтээлэг, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, уулзалтын майхны үүдэн дэх дэлгэц, 26хашааны хөшигнүүд, асар болон тахилын ширээний эргэн тойрон дахь хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц, тэдгээрийн оосор, тэдгээрт хэрэглэгдэх хэрэгсэл бүхэн болон тэдгээрт хийгдсэн бүхнийг зөөнө. Тэд ийнхүү гүйцэтгэнэ. 27Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар байх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн. 28Энэ нь уулзалтын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ураг бүгдийн үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлага дор байх болой.
29Мерарийн хөвгүүдийн хувьд, чи тэднийг ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 30гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун. 31Уулзалтын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуух тэдний ачааны үүрэг гэвэл асрын дүнзнүүд, үүний хөндлүүд, багананууд болон углуурууд, 32эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн хэрэгсэл бүхэн болон тэдгээрийн бүх үйлчлэл юм. Тэдний үүрэг ёсоор үүрч явах зүйл бүрийг нэрээр нь тогтоож өгөгтүн. 33Тахилч Аароны хүү Итамарын гар дор хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл буюу уулзалтын майханд хамаатай тэдний бүх үйлчлэл энэ юм гэж айлдав.
Левичүүдийг тоолов
34Тиймээс Мосе, Аарон ба даяар хотол түмний удирдагчид кохатчуудын хөвгүүдийг тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 35гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүрийг тоолов. 36Ургуудаараа тоолуулсан эрчүүд нь хоёр мянга долоон зуун тавь байлаа. 37Мосегоор дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, уулзалтын майханд үйлчилж байсан хүн бүр буюу кохатчуудын ургийн тоолуулсан эрчүүд байлаа.
38Гершоны хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 39гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, уулзалтын майхны ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоолуулав. 40Тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлээр тоолуулсан эрчүүд нь хоёр мянга зургаан зуун гуч байв. 41Эдгээр нь ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, уулзалтын майханд үйлчилж байсан хүн бүр буюу Гершоны хөвгүүдийн ургуудын тоолуулсан хүмүүс байлаа.
42Мерарийн хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлээр, 43гучин наснаас дээш тавин нас хүртэлх, уулзалтын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов. 44Тэдний ургуудаараа тоолуулсан эрчүүд нь гурван мянга хоёр зуу байв. 45Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, Мерарийн хөвгүүдийн ургуудын тоолуулсан хүмүүс нь эд байлаа.
46Тоолуулсан бүх левичүүд буюу Мосе, Аарон болон Израилийн удирдагчдын тоолсон бүх хүн болох ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, 47уулзалтын майхан дахь үйлчлэл болон зөөх ажлыг хийхээр орох чадвартай гучин наснаас дээш тавин нас хүртэлх бүх хүн, 48буюу тэдний тоолуулсан эрчүүд нь найман мянга таван зуун ная болов. 49ЭЗЭНий тушаалаар Мосегийн гараар тоологдсон хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Ингэж Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд түүгээр тоолууллаа.

Currently Selected:

Тооллого 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in