YouVersion Logo
Search Icon

Тооллого 5

5
Бузартсан хүмүүс
1Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин
2Уяман өвчтэй, шүүрдэстэй мөн үхсэн хүнээс болж бузартсан аливаа хүнийг хуарангаас гадагш гарган явуулахыг Израилийн хөвгүүдэд тушаагтун. 3Чи тэднийг эр, эм гэлтгүй гаргаж явуул. Дунд нь Миний оршиж буй хуаранг тэд бузарлахгүйн тулд тэднийг хуарангаас гаргагтун гэж айлдлаа. 4Израилийн хөвгүүд түүнчлэн үйлдэж, тэднийг хуарангийн гадна гаргав. Израилийн хөвгүүд тийн Мосед ЭЗЭНий айлдсан ёсоор болголоо.
Гэмшил ба нөхөн төлбөр
5Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин#Лев 6:1–7
6Израилийн хөвгүүдэд “Эр, эм аливаа хүн нэгэндээ ямар нэгэн харш юм хийж, ЭЗЭНий эсрэг тэрсэлвэл, тэр хүн ялтай болно. 7Тэрээр үйлдсэн гэм нүглээ улайж, ялынхаа нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж үүний тавны нэгийг нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой. 8Харин уг хохирогч хүнд ялын нөхөн төлбөрийг авах хамаатан байхгүй аваас түүнд эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүлгийн хуцны хамт ялын нөхөн төлбөр нь ЭЗЭНд зориулагдан тахилчид очно. 9Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн ариун зүйлсийн хандив бүхэн нь түүнийх байх юм. 10Хүн бүрийн ариусган зориулсан зүйл нь түүнийх бөгөөд аливаа хүний тахилчид өгөх юм бүр түүнийх болно” гэж хэл хэмээн айлдав.
Үнэнч бус эхнэрийн тухайд
11Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин
12Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Хэрэв хэн нэгэн хүний эхнэр урван төөрөлдөж нөхөртөө үнэнч бус байсан бол, 13хэрэв өөр эр түүнтэй хурьцал үйлдсэн ч, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдаж, ингэснээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан хэдий ч тэр нь илчлэгдээгүй, түүний эсрэг ямар ч гэрч байхгүй мөн тэрээр үйлдэл дээрээ баригдаагүй боловч 14нөхөрт нь хардах сэтгэл төрж, тэрээр өөрийгөө бузарласан эхнэрээ хардвал, эсвэл эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад нөхөрт нь хардах сэтгэл төрж эхнэрээ хардвал, 15тэр хүн эхнэрээ тахилчид авчрах бөгөөд түүний өргөл болох ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл бөгөөд хилэнцийг сануулсан сануулгын идээн өргөл учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй.
16Тахилч өнөөх эмэгтэйг ойртуулж, ЭЗЭНий өмнө түүнийг зогсооно. 17Тахилч шавар саванд ариун усыг хийгээд, асрын шалан дээрх шорооноос авч түүнийгээ усанд хийнэ. 18Тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, толгойг нь задгайлж, хардалтын идээн өргөл болох сануулгын идээн өргөлийг гарт нь өгнө. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой. 19Тахилч өнөөх эмэгтэйгээр андгайлуулаад, тэр эмэгтэйд «Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд чи нөхрийнхөө эсрэг бузар явдалд самуураагүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөнө. 20Хэрэв чи нөхрийнхөө эсрэг садарлан, өөрийгөө бузарлаж, нөхрөөс чинь өөр эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас 21(тахилч өнөөх эмэгтэйгээр хараалын тангараг тавиулаад, эмэгтэйд) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөж ард олны чинь дунд чамайг хараал ба тангараг болгох болтугай. 22Хараал авчрах энэ ус чиний дотор орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» гэж хэлэг.
23Тахилч эдгээр хараалыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаана. 24Тэгээд тэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу. 25Тахилч өнөөх эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч, уг идээн өргөлийг ЭЗЭНий өмнө даллан, тахилын ширээнд авчирна. 26Тахилч дурсгалын хувь болох идээн өргөлөөс атгыг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгана. 27Эмэгтэйд усыг уулгахад хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан аваас хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох бөгөөд түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болно. 28Хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, үр тогтох чадвар нь хэвээрээ байна.
29Хардалтын хууль энэ юм. Эхнэр нь нөхрийнхөө захиргаан дор байдаг атал самуурч, өөрийгөө бузарлаваас 30эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрж, тэрээр эхнэрээ хардан эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоовоос тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу. 31Тэгээд нөхөр нь хилэнцээс цэвэрлэгдэж, харин эмэгтэй хилэнцээ үүрэх болно” гэж айлдлаа.

Currently Selected:

Тооллого 5: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy