YouVersion Logo
Search Icon

Тооллого 1

1
Израилийн анхны тооллого
1Тэднийг Египет нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, уулзалтын майхан дотор ЭЗЭН, Мосед айлдаж#Тоо 26:1–51
2Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний тооллогыг хийж, тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлээр, нэр нэрээр нь эр хүйстэн бүрийг толгой дараалан тоол. 3Дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны, Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр дайчдын бүлэглэлээр нь тоол. 4Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг нэг хүн байх ёстой. 5Та нартай хамт байх хүмүүсийн нэрс бол Реубенийнхнээс Шедеурын хүү Елизур, 6Симеонынхноос Зуришаддаин хүү Шелумиел, 7Иудагийнхнаас Амминадабын хүү Нахшон, 8Иссахарынхнаас Зуарын хүү Нетанел, 9Зебулунынхнаас Хелоны хүү Елиаб, 10Иосефын хөвгүүд, Ефраимынхнаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхнаас Педахзурын хүү Гамалиел, 11Бениаминынхнаас Гидеоны хүү Абидан, 12Данынхнаас Аммишаддаин хүү Ахиезер, 13Ашерынхнаас Охраны хүү Пагиел, 14Гадынхнаас Деуелийн хүү Елиасаф, 15Нафталийнхнаас Енаны хүү Ахира нар болой. 16Эд хотол түмнээс дуудагдсан хүмүүс бөгөөд эцгүүдийнхээ овгийн удирдагчид, Израилийн мянгатын тэргүүн нар билээ гэв.
17Тийнхүү нэрээрээ дурдагдсан энэ хүмүүсийг Мосе, Аарон нар авч, 18хоёрдугаар сарын нэгэнд даяар хотол түмнийг бүхэлд нь цуглуулж, хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг, эцгүүдийнх нь бүл, нэр нэрээр нь толгой дараалан удам угсаагаар бүртгэв. 19Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр тэднийг Синаин цөлд тоолов.
20Израилийн ууган хүү Реубений хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 21Реубен овгоос тоолуулсан эрс дөчин зургаан мянга таван зуу байлаа.
22Симеоны хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 23Симеон овгоос тоолуулсан эрс тавин есөн мянга гурван зуу байлаа.
24Гадын хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 25Гад овгоос тоолуулсан эрс дөчин таван мянга зургаан зуун тавь байлаа.
26Иудагийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 27Иуда овгоос тоолуулсан эрс далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.
28Иссахарын хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 29Иссахар овгоос тоолуулсан эрс тавин дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.
30Зебулуны хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 31Зебулун овгоос тоолуулсан эрс тавин долоон мянга дөрвөн зуу байлаа.
32Иосефын хөвгүүдээс, Ефраимын хөвгүүд уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 33Ефраим овгоос тоолуулсан эрс дөчин мянга таван зуу байлаа.
34Мөн Манассегийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 35Манассе овгоос тоолуулсан эрс гучин хоёр мянга хоёр зуу байлаа.
36Бениамины хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 37Бениамин овгоос тоолуулсан эрс гучин таван мянга дөрвөн зуу байлаа.
38Даны хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 39Дан овгоос тоолуулсан эрс жаран хоёр мянга долоон зуу байлаа.
40Ашерын хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 41Ашер овгоос тоолуулсан эрс дөчин нэгэн мянга таван зуу байлаа.
42Нафталийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав. 43Нафтали овгоос тоолуулсан эрс тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.
44Эдгээр нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид, тусбүрдээ эцгийнхээ бүлийг төлөөлсөн арван хоёр хүнээр тоолуулсан хүмүүс ажээ. 45Ийнхүү Израилийн хөвгүүдээс эцгүүдийнхээ бүлээр тоолуулсан бүхэн нь дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насныхан буюу 46тоолуулсан эр хүн бүгд зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.
47Харин тэдний дунд левичүүд эцгүүдийнхээ овгийн дагуу тоолуулсангүй.
48Учир нь ЭЗЭН, Мосед
49Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилийн хөвгүүдийн дунд тэдний нийлбэр тоог бүү ав. 50Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар ба түүний бүх хэрэгсэл, түүнд буй бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний хэрэгсэл бүхнийг авч явж, түүн дотор үйлчлэн мөн асрыг тойрон буудаллаж байг. 51Асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгаж, асрыг буудаллуулах үед тэд түүнийг босгон барих ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой. 52Израилийн хөвгүүд, хүн бүр хуарангийнхаа дэргэд, тугийнхаа доор дайчдын бүлэглэлээрээ буудаллах ёстой. 53Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав. 54Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийнхүү хийв.

Currently Selected:

Тооллого 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Тооллого 1