YouVersion Logo
Search Icon

Леви 27

27
Амлалтын өргөл
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
2Израилийн хөвгүүдтэй ярин “Хүнд хамаарах үнэлгээний талаар ЭЗЭНд зориулах онцгой ам өчгийг хүн өгөх үед 3хориос жар хүртэлх насны эрэгтэйг үнэлж байвал та нарын үнэлгээ ариун газрын шекелээр тавин шекел мөнгө байх ёстой. 4Хэрэв эмэгтэй байвал та нарын үнэлгээ гучин шекел байх ёстой. 5Хэрэв таван наснаас хорин нас хүртэлх хүн байвал эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь хорин шекел, харин эмэгтэйд зориулсан үнэлгээ арван шекел байх ёстой. 6Харин нэг сартайгаас таван нас хүртэлх хүн байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь таван шекел мөнгө, харин эмэгтэйд зориулсан үнэлгээ гурван шекел мөнгө байх ёстой. 7Хэрэв жараас дээш насных байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь арван таван шекел, харин эмэгтэйд арван шекел байх ёстой. 8Хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Ам өчиг өгсөн нэгний хөрөнгө чадлын хэрээр тахилч түүнийг үнэлэг.
9Хэрэв ЭЗЭНд тахил болгон өгөхөд зориулагдсан амьтан байвал ЭЗЭНд өгсөн аливаа амьтан ариун болой. 10Сайныг муугаар буюу мууг сайнаар орлуулж эсвэл сольж болохгүй. Хэрэв амьтныг амьтнаар солих аваас тэр нь болон орлуулсан амьтан хоёулаа ариун болно. 11Хэрэв ЭЗЭНд өргөл болгон өргөдөггүй, бузар төрлийн амьтан байвал уг амьтныг тахилчийн өмнө тавина. 12Тахилч үүнийг сайн муугаар нь үнэлэх бөгөөд тахилч таны үнэлгээний дагуу тогтооно. 13Харин хүн түүнийг золихыг хүсвэл, үнэлсэн үнийнхээ тавны нэгийг түүн дээр нэмэх ёстой.
14Хэрэв хүн өөрийн сууцыг ЭЗЭНд ариун болгон ариусган зориулах аваас тахилч түүнийг нь сайн муугаар үнэлнэ. Тахилчийн үнэлсний дагуу тогтоогдоно. 15Харин орон сууцаа ариусган зориулсан нэгэн үүнийгээ золихыг хүсвэл, таны үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэг. Ингэж орон сууц түүнийх болно.
16Хэрэв хүн өмчийн талбайгаасаа ЭЗЭНд ариусган зориулах аваас үнэлгээ тань түүнд шаардагдах үрийн хэмжээгээр байх ёстой. Арвайн үрийн нэг хомер нь тавин шекел мөнгө болой. 17Хэрэв тэр хүн талбайгаа эвэр бүрээдэлтийн жилээс эхлээд ариусган зориулах аваас энэ нь таны үнэлгээний дагуу тогтох ёстой. 18Харин тэр хүн эвэр бүрээдэлтийн дараа талбайгаа ариусгавал дараагийн эвэр бүрээдэлтийг хүртэл үлдсэн жилүүдтэй тэнцүүлэн тахилч мөнгийг тооцох ёстой. Энэ нь үнэлгээнээс нь хасагдах ёстой. 19Харин талбайгаа ариусган зориулсан хүн түүнийгээ золихыг хүсвэл үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэг. Ингэж талбай түүнд үлдэх болно. 20Хэрэв тэр хүн талбайгаа золихгүй, харин уг талбай нь өөр хүнд худалдагдах аваас үүнийг цаашид золих боломжгүй болж, 21эвэр бүрээдэлтээр уг талбай буцах үедээ хориг болсон талбайн адил ЭЗЭНд ариун болой. Энэ нь тахилчийнх болно. 22Хэрэв хүн эзэмшлийнхээ бус, худалдаж авсан талбайгаасаа ЭЗЭНд ариусган зориулбал, 23тахилч түүнд эвэр бүрээдэлтийн жил хүртэлх үнийг нь тооцох ёстой бөгөөд тэрээр мөнөөх өдөртөө үнэлсэн үнийг нь ЭЗЭНд ариун хэмээн өгөх ёстой. 24Эвэр бүрээдэлтийн жилд уг талбай нь талбайг зарсан хүнд, газрын өвийн эзэмшигчид буцаж очих болой. 25Таны үнэлгээ бүр чинь ариун газрын шекелээр нэг шекел нь хорин гера байх ёстой.
26Анх төрөгсөд нь ЭЗЭНийх байдаг учир амьтдын ууган төлийг хэн ч ариусган зориулж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм. 27Хэрэв бузар амьтан байх аваас таны үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн түүнийг золих ёстой. Хэрэв золигдохгүй байх аваас энэ нь таны үнэлсэн үнийн дагуу зарагдах ёстой.
28Хүн өөрт байгаа бүхэн болох хүн, амьтан эсвэл өмчийнхөө талбайгаас ЭЗЭНд хориг болгосон алив зүйлээ#27:28 Ийм зүйлс бүхэлдээ ЭЗЭНийнх болох учир хэрэглэж болохгүй харин устгах ёстой. зарах буюу золих ёсгүй. Хориг болсон аливаа зүйл ЭЗЭНд ариунаас ариун юм.#Тоо 18:14 29Хүмүүсийн дундаас хориг болсон аливаа хүний үнийг төлөх ёсгүй бөгөөд тэр нь гарцаагүй үхэх ёстой.
30Газар, газрын үр, модны үр жимсний бүх арван хувь ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭНд ариун болой.#Тоо 18:21; Дх 14:22–29 31Хэрэв хүн өөрийн арван хувиас золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг түүн дээр нэмэг. 32Бод болон бог малын арван хувь буюу шилбүүр доогуур гарч тоолуулсан арав дахь нь ЭЗЭНд ариун болох ёстой. 33Үүнийг сайн, муу гэж ялгах хэрэггүй, сольж ч болохгүй. Хэрэв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёулаа ариун болох бөгөөд золигдох ёсгүй” гэж тэдэнд хэлэгтүн гэв.
34Эдгээр нь Израилийн хөвгүүдэд зориулан Синаи уулан дээр Мосед ЭЗЭНий тушаасан тушаалууд болой.

Currently Selected:

Леви 27: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy