Иона 3
3
Ниневегийнхэн эргэв
1ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж,
— 2Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ. 3Ингээд Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневе уруу явав. Ниневе нь гурван өдөр туулах их хот байлаа. 4Тэгээд Иона нэг өдөржин хотоор алхан явж, хашхиран
—Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.#Мт 12:41; Лк 11:32 5Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, хамгийн томоосоо багаа хүртэлээ таар ороов. 6Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суув. 7Тэрээр тунхаг гаргаж
—Ниневед хаан болон ноёдынх нь гаргасан бошиг зарлигийн дагуу хүн амьтан, үхэр хонь юу ч амсаж болохгүй. Тэд бүү идээшлэг, бүү ус ууг. 8Харин хүн амьтан цөм таар нөмрөх ёстой. Хүн бүр муу замаасаа, гар дахь хүчирхийллээсээ эргэхийн тулд Бурханыг байдаг чадлаараа дуудаг. 9Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ? гэв. 10Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодолоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.
Currently Selected:
Иона 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.