YouVersion Logo
Search Icon

Иона 4

4
Иона уурлав
1Гэвч үүнд ихэд дургүйцсэн Иона уурлаж, 2ЭЗЭНд залбирч#Гэт 34:6
—Өө ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлээгүй бил үү? Таныг нигүүлсэнгүй Бурхан мөн өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш уруу хурдхан зугтсан юм. 3Тиймд амийг минь одоо надаас аваач, ЭЗЭН! Амьд явснаас үхсэн минь дээр гэв.#1Ха 19:4 4Харин ЭЗЭН
—Уурлах чинь зөв үү? гэжээ. 5Тэгээд Иона хотоос гаран хотын зүүнтээд очиж буудаллав. Хотод тохиолдох зүйлийг хартлаа тэнд байхаар өөртөө сүүдрэвч барьж, сүүдэрт нь суув. 6Тэгтэл ЭЗЭН Бурхан эрэндийн#4:6 эрэнд: Халуун оронд ургадаг, тослог хар үрт ургамал. бут зэхэж, ая тухгүй байдлаас нь Ионаг хамгаалахаар толгой дээгүүр нь сүүдэрлүүлэн ургуулжээ. Иона эрэндийн бутнаас болж хөөрөн баярлав. 7Харин дараа өдөр нь үүр цайхад Бурхан хорхой зэхэж, эрэндийн бутыг нэрвэсэнд, тэр нь хатжээ. 8Нар мандах үед Бурхан дорнын халуун салхи зэхсэн бөгөөд Ионагийн толгой наранд цохиулан тэрээр унан тусаж, үхэхийг хүсэмжлэн
—Амьд явснаас үхсэн минь дээр гэв.
Иона зэмлүүлэв
9Тэгэхэд Бурхан, Ионад
—Эрэндийн бутнаас болж уурлах чинь зөв үү? гэж айлдсанд Иона
—Үхтэл уурлах минь зөв гэж хэлэв. 10Тэгэхэд ЭЗЭН
—Чи эрэндийн бут өрөвдөж байдаг. Чиний арчлаагүй, ургуулаагүй, шөнөдөө ургаад, шөнөдөө устаж үгүй болсон эд шүү дээ. 11Тэгвэл Би их хот Ниневег, баруун зүүн гараа ялгаж мэдэхгүй зуун хорин мянга гаруй хүнийг бас тэр олон амьтдыг өрөвдөн тэдэнд санаа зовохгүй гэж үү? гэж айлдав.

Currently Selected:

Иона 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in