Иеремиа 47
47
Филистчүүдийн амсах шүүлт
1Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг иржээ.#Иса 14:29–31; Езк 25:15–17; Иое 3:4–8; Амо 1:6–8; Зеф 2:4–7; Зех 9:5–7
2ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, хойд зүгээс ус босож,
Халгисан цутгалан болж,
Газар нутаг, бүх зүйл,
Хот ба түүн дотор амьдрагчдыг
халиах гэж байна.
Хүмүүс хашхирч,
нутгийн оршин суугч бүр уйлах болно.
3Азаргануудынх нь давхих туурайн чимээ,
Тэрэгнүүдийнх нь тарчигнаан,
дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж
Гарынхаа сул доройн улмаас
Эцгүүд нь хүүхдүүдээ эргэж хараагүй.
4Бүх филистчүүдийг устгаж,
Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг
таслах өдөр ирж байна.
Учир нь филистчүүдийг,
Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг
ЭЗЭН устгах гэж байна.
5Газ нь халзан болов.
Ашкелон сүйрэв.
Тэдний хөндийн үлдэгсэд ээ,
Та нар өөрсдийгөө хэр удаан шархдуулах юм бэ?
6Аяа, ЭЗЭНий илд ээ,
Чи дуугүй бололгүй хэр удах юм бэ?
Хуйндаа эргэн ор.
Амарч, нам жим бай.
7ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад
Тэр яаж дуугүй байж чадах билээ?
Ашкелоны эсрэг, далайн эргүүдийн эсрэг
Тэр түүнийг томилсон билээ.”
Currently Selected:
Иеремиа 47: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.