YouVersion Logo
Search Icon

Иеремиа 4

4
1“Израиль аа, хэрэв чи эргэвэл” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Хэрэв чи Над уруу буцаж ирвэл,
Хэрэв чи жигшүүрт зүйлсээ оршихуйгаас минь зайлуулаад ганхахгүй байвал,
2Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа
«ЭЗЭН амьд!»#4:2 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. хэмээн тангараглах аваас,
Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж,
Түүн дотор тэд сайрхах болно.”
3Учир нь Иудагийн хүмүүс ба Иерусалимд
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Боловсруулаагүй газраа хагалагтун,
Өргөст ургамлын дунд бүү тариал.#Хос 10:12
4Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид аа,
ЭЗЭНий төлөө өөрсдийгөө хозол, зүрхээ хозлуулагтун.
Эс тэгвэл та нарын үйлсийн муугаас болж
Уур хилэн минь гал мэт гарч шатан хэн ч унтрааж чадахгүй”
Иудад нүүрлэх халдлага, эзгүйрэл
5Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа
«Нутагт бүрээ үлээ.
Чангаар хашхирч,
“Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.
6Сион тийш тугаа босго!
Хоргодох газар хай, бүү зогс.
Учир нь Би хойд зүгээс
Гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна.
7Арслан ой шугуйгаасаа гарч,
Үндэстнүүдийг устгагч хөдөллөө.
Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраас гарав.
Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.
8Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл.
Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.
9Тэр өдөр хаан ба ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 10Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! «Та нарт амар амгалан байх болно» гэж Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. Харин хоолойд илд хүрсэн байна” гэж хэлэв.
11Тэр үед энэ ард түмэнд болон Иерусалимд ийн хэлэх болно.
— Цөлийн нүцгэн дов толгодоос ард түмний минь охиныг чиглэн халуун салхи ирэх болно. Энэ нь шигшин цэвэрлэх салхи мэт бус, харин 12хэт их хүчтэй салхи бөгөөд энэ нь тушаалаар минь ирнэ. Эдүгээ Би тэдний эсрэг шийтгэлүүдийг бас зарлах болно.
13Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ.
Тэрэгнүүд нь хуй салхи мэт,
Морьд нь бүргэдээс илүү хурдан.
Золгүй еэ! Бид сүйрэв.
14Иерусалим аа, аврагдахын тулд булай муугаас зүрхээ угаа.
Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?
15Учир нь нэгэн дуу хоолой Данаас зарлан мэдүүлж,
Ефраим уулаас золгүй явдлыг тунхаглаж байна.
16Одоо үндэстнүүдэд мэдээл!
Иерусалимын дээр тунхагла.
“Бүслэгчид алс холын орноос ирж,
Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.
17Талбайн харуул мэт тэд
Эргэн тойронд түүний эсрэг байна.
Учир нь тэр Миний эсрэг тэрсэлсэн” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
18Чиний зам болон үйлс чинь
Эдгээр зүйлсийг чам дээр авчрав.
Энэ нь чиний хилэнцэт явдал.
Ямар гашуун юм бэ?
Энэ нь зүрх сэтгэлийг чинь хөндсөн билээ!
Иудагийн төлөөх шаналан
19Сэтгэл минь, сэтгэл минь!
Би зовж байна.
Зүрх минь, зүрх минь миний дотор цохилж байна.
Би чимээгүй байж чадахгүй.
Учир нь сэтгэл минь чи,
Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.
20Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана.
Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров.
Гэнэтхэн майхнууд минь,
агшин зуур хөшигнүүд минь үгүйрэн хоосров.
21Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?
22“Учир нь хүмүүс минь мунхаг.
Тэд Намайг мэддэггүй.
Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй.
Тэд ёр мууг үйлдэхдээ сүрхий,
Харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй.”
23Дэлхийг Би хартал,
Үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байлаа.
Тэнгэрсийг хартал, тэд ямар ч гэрэлгүй байлаа.
24Уулсыг Би хартал,
Үзэгтүн, тэд доргиж байв.
Дов толгод бүгд хойшоо урагшаа хөдөлж байв.
25Би хартал, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй.
Тэнгэрийн бүх шувуу нисчихсэн байв.
26Би хартал, үзэгтүн,
Арвин жимстэй газар нь цөл бөгөөд
Бүх хот нь ЭЗЭНий өмнө,
Ширүүн уур хилэнгийнх нь өмнө нураагдсан байв.
27Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна.
“Бүхэл газар нутаг хоосрох боловч
Би бүрмөсөн устгахгүй.
28Үүний төлөө дэлхий гашуудаж,
Дээр буй тэнгэрс харанхуй болно.
Учир нь Би айлдсан,
Би төлөвлөсөн бөгөөд
Би бодолоо өөрчлөхгүй, эргэж буцах ч үгүй.”
29Морьтон ба харваачийн дуугаар хот бүр зугтмуй.
Тэд ой шугуй уруу орж, хадаар авирмуй.
Хот бүр орхигдож,
Хүн тэнд эс амьдармуй.
30Зэлүүд болсон чи юу хийх вэ?
Чи хичнээн час улаанаар хувцаслан
Алтан чимэглэлээр чимэн нүдээ будаж томруулавч
Чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна.
Амрагууд чинь чамайг жигшинэ.
Амийг чинь тэд эрнэ.
31Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг,
Анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг,
Амьсгаа давчдаж буй Сион охины дууг сонсов.
Тэрээр гараа сунгаад, “Ээ, би золгүй еэ!
Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.

Currently Selected:

Иеремиа 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Иеремиа 4