“Израиль аа, хэрэв чи эргэвэл” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Хэрэв чи Над уруу буцаж ирвэл,
Хэрэв чи жигшүүрт зүйлсээ оршихуйгаас минь зайлуулаад ганхахгүй байвал,
Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа
«ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас,
Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж,
Түүн дотор тэд сайрхах болно.”