Иеремиа 1
1
1Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хилкиагийн хүү Иеремиагийн үгс.
2ЭЗЭНий үгс түүнд Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гуравдугаар онд иржээ.#2Ха 22:3—23:27; 2Шс 34:8—35:19 3Мөн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үеэс Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэгдүгээр оны эцэс буюу Иерусалимынхан цөлөгдсөн тавдугаар сард хүртэл энэ нь ирсэн юм.#2Ха 23:36—24:7, 24:18—25:21; 2Шс 36:5–8, 11:21
Иеремиагийн дуудлага ба үүрэг
4Ийнхүү ЭЗЭНий үг над уруу ирж
5«Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө
Би чамайг мэдэж байсан.
Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж,
Үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон»
гэж хэлэхэд 6Би
—Аяа, Эзэн БУРХАН!
Харагтун, би бага залуу тул
Хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.
7Харин ЭЗЭН, надад
—«Би бага залуу» гэж бүү хэл.
Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно.
Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно.
8Тэднээс бүү ай.
Чамайг чөлөөлөхөөр Би
Чамтай хамт байна
гэж ЭЗЭН тунхаглаж байна.
9Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад
—Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.
10Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр
Энэ өдөр Би чамайг тавьсан нь
Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх,
Барьж босгох бас ургуулахын тулд билээ гэв.
11ЭЗЭНий үг над дээр ирж
—Иеремиа, чамд юу харагдаж байна вэ? гэхэд би
—Гүйлс модон таяг харж байна гэв. 12Тэгтэл ЭЗЭН надад
—Чи сайн харлаа. Учир нь үг минь биелэхийг Би харж байна гэв. 13ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж
—Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би
—Буцалж буй тогоо хойд зүгээс над уруу хэлтийсэн харагдана гэв. 14Тэгтэл ЭЗЭН, надад
—Газар нутгийн бүх оршин суугч дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ. 15Учир нь, харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургийг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын гулдан хаалгануудын үүдэнд, хэрмийнх нь харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно. 16Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, гарынхаа бүтээлд мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би шүүлтээ тэдний дээр тунхаглах болно. 17Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно. 18Үзэгтүн, Би чамайг өнөөдөр бэхлэлт хот, төмөр багана ба бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов. Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмэн үүнийг харна. 19Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Currently Selected:
Иеремиа 1: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.