YouVersion Logo
Search Icon

2Шастир 27

27
Иотамын хаанчлал
(2Ха 15:32–38)
1Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв. 2Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. Зөвхөн ЭЗЭНий сүмд л ороогүй#27:2 эсвэл утлага уугиулан гэм үйлдээгүй эсвэл мөргөлд оролцоогүй билээ. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байлаа. 3Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг мөн Офелын хэрмийн өргөтгөл хэсгийг барьж босгов. 4Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулархаг нутагт хотууд босгож, модтой толгодууд дээр бэхлэлт, цамхгууд барив. 5Тэр бас аммончуудын хаантай тулалдаж, тэднийг дийлсэн бөгөөд аммончууд тэр жилийн турш түүнд нэг зуун талант мөнгө, арван мянган кор буудай, арван мянган кор арвай өгчээ. Аммончууд бас хоёр, гурав дахь жил яг тийм хэмжээгээр түүнд төлжээ. 6Иотам өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө зөв замаар явсан учраас хүчирхэгжсэн юм. 7Иотамын бусад үйл хэрэг буюу түүний бүх дайн болон бүх замнал нь, харагтун, бүгд Израиль, Иудагийн Хаадын номд тэмдэглэгдсэн билээ. 8Хаан болохдоо тэрээр хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. 9Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож тэд түүнийг Давидын хотод тавьжээ. Хүү Ахаз нь түүний оронд хаан болов.

Currently Selected:

2Шастир 27: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in