YouVersion Logo
Search Icon

1Самуел 15

15
Амалекчүүдийн хааныг хэлтрүүлэв
1Самуел, Саулд
—Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун.#1См 10:1 2Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Амалекийг шийтгэнэ. Учир нь Израилийг Египетээс гарах замд тэд түүний эсрэг довтолсон юм.#Гэт 17:8–14; Дх 25:17–19 3Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв. 4Тэгээд Саул ард түмнээ цуглуулан Телаимд тэднийг тоолбол хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв. 5Саул Амалекийн хот уруу ирж, голын хөндийд отон хүлээв. 6Саул кенчүүдэд
—Явцгаа, би та нарыг амалекчуудтай хамт хөнөөхгүйн тулд тэдний дундаас салж явагтун. Учир нь Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед та нар тэдэнд энэрэнгүй хандсан билээ гэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав. 7Саул Хавилагаас Египетийн өмнө орших Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив. 8Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, ард олныг нь илдийн ирээр хүйс тэмтрэв. 9Харин Саул ба түүний ард олон нь Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга#15:9 Еврейд нь энэ тодорхой бус. хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй#15:9 Еврейд нь энэ тодорхой бус. малыг харин бүрмөсөн устгажээ.
Саулыг ЭЗЭН үл хэрэгсэв
10Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж
11Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав. 12Самуел Саултай уулзахаар өглөө эртлэн босов. Нэгэн хүн Самуелд
—Үзэгтүн, Саул Кармелд ирж, тэнд өөртөө зориулж хөшөө босгоод тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа гэжээ. 13Самуел Саул уруу очиход Саул түүнд
—ЭЗЭН таныг ерөөх болтугай! Би ЭЗЭНий үг тушаалыг сахилаа гэв. 14Харин Самуел
—Тэгвэл миний сонорт буй хонины майлах дуу, надад сонсдож байгаа үхрийн мөөрөлдөх дуу чухам юу вэ? гэв. 15Саул
—Эдгээрийг тэд амалекчуудаас авчирсан юм. Учир нь таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд хамгийн сайн хонь, үхрийг ард олон хэлтрүүлсэн юм. Гэвч бусдыг нь бид бүрмөсөн сүйрүүлэв гэлээ.#15:15 Бурханыг хүсээгүй байхад эдгээр амьтдыг зориулах гэсэн бөгөөд үүнийг устгах ёстой байв. (Лев 27:28 үз.) 16Самуел, Саулд
—Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд
—Яригтун гэв. 17Самуел
—Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү? 18ЭЗЭН таныг аян замд илгээн “Явж, нүгэлтэн амалекчуудыг устган тэднийг бүрмөсөн устаж дуустал тэдэнтэй тулалд” гэсэн. 19Та юунд ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин олз уруу шунан дайрч, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв? гэжээ. 20Саул, Самуелд
—Би ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. 21Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд олзноос буюу хориг цээртэй юмсаас хамгийн сайн хонь, үхрийг авчирсан билээ гэв. 22Самуел
—ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь
Шатаалт тахил,
нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу?
Харагтун, дуулгавартай дагах нь
нядлах тахилаас илүү,
Анхааран үзэх нь
хуцын өөхнөөс илүү.
23Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд
Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ.
Чи ЭЗЭНий үгийг
үл хэрэгссэн тул
ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж,
Чи хаан байхаа болилоо гэв.
24Саул, Самуелд
—Би ард олноос айж, тэдний дуу хоолойг сонссон учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчиж нүгэл үйлдлээ. 25Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөе хэмээн өгүүлэв. 26Гэвч Самуел, Саулд
—Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн бөгөөд ЭЗЭН ч таныг үл хэрэгсэж, Израилийг захирах хаан байлгахыг болиулсан билээ гэв. 27Самуел явахаар эргэтэл Саул түүний дээлийн хормойноос зуурч урав.#1См 28:17; 1Ха 11:30–31 28Самуел түүнд
—Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв. 29Мөн Израилийн Алдар худал ярихгүй, харамсаж буцах ч үгүй. Учир нь Тэр харамсаж буцдаг хүнтэй огт адилгүй гэв. 30Саул
—Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахмадууд ба Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргүүлж өгнө үү? гэж гуйв. 31Тэгэхэд Самуел Саулыг даган буцав. Саул, ЭЗЭНд мөргөлөө. 32Дараа нь Самуел
—Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Тэгэхэд тэрээр “Үхлийн гашуун нь үнэхээр ирлээ гэж үү” хэмээн хямарсаар түүн дээр иржээ.#15:32 эсвэл Тэрээр найдвар тээн “Үхлийн гашуун зовлон үнэхээр өнгөрлөө” гэж бодсоор иржээ. 33Самуел
—Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив.
34Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа. 35Самуел өөд болох өдөр хүртэлээ Саултай уулзахаар дахин ирсэнгүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.

Currently Selected:

1Самуел 15: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in