YouVersion Logo
Search Icon

1Самуел 14

14
1Тэр өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг үүрэгч залуудаа
—Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн харуулын анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин Ионатан үүнийг эцэгтээ мэдэгдсэнгүй. 2Саул Гибеагийн зах газар Мигрон дахь анар модны дор сууж байв. Ард олноос түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа. 3Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа. 4Филистчүүдийн цэргийн харуулын анги уруу Ионатаны гатлан очих гэсэн гармын нэг талд нь эгц хадан хавцал мөн нөгөө талд нь ч эгц хадан хавцал байсан ба нэг талыг нь Бозез, нөгөө талыг Сене гэдэг байжээ. 5Нэг тал нь Михмашийн харалдаа хойд зүгт, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд зүгт байв. 6Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа
—Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв. 7Зэвсэг үүрэгч нь түүнд
—Зүрхэн дэх бүхнээ үйлдэгтүн. Үзтүгэй, таны зүрхний хүслээр тантай би хамт байна гэв. 8Тэгэхэд Ионатан
—Харагтун, бид тэр хүмүүс уруу гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө илчилнэ. 9Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу хүрч очтол бүү хөдлөгтүн” гэж хэлбэл, бид байсан газартаа байж, тэдэн дээр өгсөж очихгүй. 10Харин тэд “Бидэн дээр ирэгтүн” гэвэл, бид өгсөн очъё. ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв. 11Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө илчлэхэд филистчүүд
—Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв. 12Тэгээд харуулын эрчүүд Ионатан ба түүний зэвсэг үүрэгч нарын хариуд
—Бидэн дээр ирэгтүн. Бид та нарт нэг юм зааж#14:12 хэлье эсвэл үзүүлье өгье! гэв. Ионатан зэвсэг үүрэгчдээ
—Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв. 13Тэгээд Ионатан хөл гараараа авирч, түүний зэвсэг үүрэгчид араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө унаж, зэвсэг үүрэгчид нь ч мөн түүний араас заримыг нь алав. 14Эхний дайралтаараа Ионатан зэвсэг үүрэгчтэйгээ хамт акр шангийн хагас хэрийн#14:14 Еврейд нь энэ хэмжээс тодорхойгүй. талбайд хорин хүнийг алав. 15Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов.
16Харагтун, нааш цааш оволзон шаагилдсан хөл үймээнийг Бениамины Гибеад байгаа Саулын харуулууд харав. 17Саул хамт байсан хүмүүстээ
—Тоогоо авагтун. Бидний дундаас хэн гарч явсныг хар гэж хэлэв. Тэгээд жагстал, харагтун, Ионатан болон түүний зэвсэг үүрэгч алга байжээ. 18Саул Ахиад
—Бурханы авдрыг#14:18 ЭНО-д ефодыг (2:28 үз.) энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв.#14:18 ЭНО-д Тэр өдөр үүнийг Ахиа авч явж байв. 19Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн цэргийн хуаран дахь үймээн үргэлжлэн улам ихсэв. Саул тахилчид
—Гараа татагтун гэж хэлэв. 20Саул ба түүнтэй хамт байсан бүх хүмүүс нэгдэн цуглаж, тулалдааны талбар дээр очив. Тэгтэл филист хүн бүр нэг нь нөгөөгийнхөө эсрэг илд зөрүүлж, тэнд маш их үймээн самуун болж байв. 21Өмнө нь филистчүүдийн талд орж, тэдэнтэй хамт нэг хуаранд байсан зүг зүгийн еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатаны израильчуудтай хамтрахаар эргэцгээв. 22Ефраимын ууланд нуугдаж байсан израиль хүмүүс ч филистчүүдийн зугтсаныг сонсоод бүгд тулалдаанд орж, филистчүүдийг гэзэг даран хөөв. 23Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв.
Саулын бодлогогүй тангараг
24Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд туйлдав. Учир нь Саул ард олноор андгайлуулан
—Оройноос өмнө, намайг дайснаасаа өшөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! гэв. Тиймээс ард олноос хэн ч хоол амссангүй. 25Нутгийн хүмүүс#14:25 магадлалтай хэсэг: Тэд бүгд Еврейд нь бүх газар бүгдээрээ зөгийн бал цуглуулахаар ирцгээсэн ба тэнд газар сайгүй зөгийн бал байв. 26Ард олон зөгийн үүр уруу очиход, харагтун, зөгийн бал дусагнаж байсан боловч нэг ч хүн гараа амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв. 27Эцэг нь ард олныг тангараглуулсныг харин Ионатан сонсоогүй байжээ. Тиймээс гартаа барьсан таягийн үзүүрийг зөгийн балын сархинагт дүрж, гараа амандаа хийхэд нүд нь гэрэлтэв. 28Тэгэхэд хүмүүсийн нэг нь
—Таны эцэг ард олныг хатуу тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” гэсэн билээ. Ийнхүү ард олон туйлдав гэлээ. 29Тэгэхэд Ионатан
—Миний эцэг энэ улсын үйлийг нь үзжээ. Би энэ зөгийн балаас жаахан амсахад миний нүд яаж гэрэлтэж байгааг хар даа. 30Өнөөдөр хүмүүс дайснаас олж авсан олзноосоо дураараа идсэн байсан ч болоосой. Тэгвэл бүр ч олон филист алагдах байсан биш үү? гэж хэлэв. 31Тэд тэр өдөртөө филистчүүдийг Михмашаас Аиалон хүртэл цохив. Ард олон ихэд туйлдсан байв. 32Хүмүүс олзны юмс уруу дайрч, хонь, үхэр, тугалыг барьж, газар дээр нядлан тэдгээрийг цустай нь идэв. 33Тэгэхэд Саулд
—Харагтун, хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна гэж дуулгав. Саул
—Та нар итгэл эвдлээ. Одоохон#14:33 ЭЗО-д энд Еврейд нь өнөөдөр над уруу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв.#Эх 9:4; Лев 7:26–27, 17:10–14, 19:26; Дх 12:16,23, 15:23 34Саул
—Ард олон дундуур таран явж, тэдэнд ийн хэлэгтүн “Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над уруу авчирч, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн” гэж хэл гэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө өөр өөрсдийн үхрийг авчирч, тэнд нядлав. 35Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байлаа.
Ионатан үхлийн аюул дор
36Саул
—Шөнөдөө филистчүүдийг хөөн явцгааж, үүр цайтал тэднийг цөлмөж тэднээс нэг ч хүнийг бүү үлдээгтүн гэхэд тэд
—Та тааллаараа л бологтун гэв. Тиймээс тахилч
—Энд Бурханд ойртоцгооё гэв. 37Саул, Бурханаас асуун
—Би филистчүүдийн араас явах уу? Та тэднийг Израилийн гарт өгөх үү? гэж лавлав. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй. 38Саул
—Ард олны бүх удирдагчид аа, энд ойртон ирэгтүн. Өнөөдөр яагаад ингэсний бурууг мэдтүгэй, хартугай! 39Израилийг авардаг Бурхан амьд! Буруутан нь миний хөвгүүн Ионатан байлаа ч, тэр нь заавал үхэх ёстой гэв. Гэтэл ард олны дотроос түүнд хариулах нэг ч хүн байсангүй. 40Саул бүх Израильд
—Та нар нэг талд зогсогтун. Би өөрийн хөвгүүн Ионатантай хамт нөгөө талд гаръя гэхэд ард олон Саулд
—Та тааллаараа л бол! гэв. 41Саул Израилийн Бурхан ЭЗЭНд
—Буруутанг нь буулгаж өгөөч#14:41 ЭЗО-д ариун чулуугаараа бидэнд хариулаач Еврейд нь ийм үгс байхгүй. #Тоо 27:21; 1См 28:6 гэв. Ионатан Саул хоёр тунаж, ард олон мултрав. 42Тэгээд Саул
—Миний хөвгүүн Ионатан бид хоёрын дунд шавга хая гэхэд, Ионатан тунаж үлдэв. 43Саул, Ионатанд
—Юу үйлдсэнээ надад хэлэгтүн гэхэд Ионатан түүнд
—Би гартаа байсан таягийн үзүүр дэх жаахан зөгийн балыг зүгээр л амссан. Харагтун, одоо би үхэх ёстой гэв. 44Саул
—Ионатан! Чи гарцаагүй үхэх ёстой. Эс бөгөөс ЭЗЭН намайг ийн шийтгэг, бүр ч илүүг үйлдэг гэж хэлэв. 45Гэвч ард олон Саулд
—Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд!#14:45 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт үл унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй. 46Саул филистчүүдийг мөрдөн хөөхөө зогсоож, филистчүүд өөрсдийн газар уруугаа явцгаав.
Саул дайнаа үргэлжлүүлэв
47Саул Израилийн хаанчлалыг гартаа авснаас хойш тэднийг тойрон хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаашаа ч эргэсэн тэднийг залхаан зовоож#14:47 ЭНО-д ялж байв байв. 48Тэр эр зориг гарган амалекчуудыг устгаж, Израилийг дээрэмчдийн гараас аврав.
49Саулын хөвгүүд Ионатан, Ишви, Малхи-шуа бөгөөд хоёр охиных нь ууганы нэр Мераб, дүүгийнх нь Михал, 50Саулын эхнэрийн нэр нь Ахиноам бөгөөд тэрээр Ахимаазын охин байв. Нерийн хөвгүүн, Саулын авга ах Абнер цэргийн жанжин нь байлаа. 51Саулын эцэг Киш, Абнерын эцэг Нер бөгөөд энэ хоёр өөрсдөө Абиелын хөвгүүд билээ. 52Филистчүүдийн эсрэг ширүүн дайн тэмцэл Саулын амьдралын өдрүүдийн туршид байсан бөгөөд эр зоригтой, байлдах чадвартай хүнийг Саул харвал албандаа авдаг байв.

Currently Selected:

1Самуел 14: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in