ЭХЛЭЛ 8

8
1Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ. 2Газрын гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо. 3Ус нь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ. 4Долдугаар сарын арван долооны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов. 5Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.
6Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээн, 7нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байжээ. 8Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гаргаж нисгэжээ. 9Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй түүн уруу хөвөгч авдартаа буцаж ирэв. Ноа гараа сунган, түүнийг тосож аваад, хөвөгч авдартаа оруулжээ. 10Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд, нөгөөх тагтаагаа хөвөгч авдраас дахин гаргалаа. 11Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэджээ. 12Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд, мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн уруу эргэж ирсэнгүй.
13Зургаан зуун нэг дэх жилийн нэгдүгээр сарын нэгний өдөр газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг хөвөгч авдрынхаа дээврийг аваад харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа. 14Хоёрдугаар сарын хорин долооны өдөр газар хатсан байв. 15Бурхан Ноад
16Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар. 17Чи өөртэйгөө хамт байгаа бүх мах, цустай амьтан: жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гаргаж ирэгтүн. Ингэснээр тэдгээр амьтад газар дээр үржин олшрох болно! гэв. 18Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ. 19Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, дэлхий дээрх хамаг хөдлөгчид төрөл төрлөөрөө хөвөгч авдраас гарчээ.
20Ноа ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад, тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. 21Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь
—Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.
22Газар дэлхий байсан цагт
Тариа тарих ба ургац хураах,
Хүйтэн ба халуун,
Зун ба өвөл,
Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:

ЭХЛЭЛ 8: АБ2004

Ìsàmì-sí

Pín

Daako

None

Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀