Эхлэл 7

7
Их үер
1ЭЗЭН, Ноад
—Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөвт байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ бүхээгт ор. 2Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав. 3Бас газар дэлхий даяар үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав. 4Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв. 5Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.
6Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа. 7Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас бүхээгтээ оржээ.#Мт 24:38–39; Лк 17:27 8Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн 9Бурханы тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, бүхээгт нь оржээ. 10Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув.
11Ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард, уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.#2Пт 3:6 12Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав. 13Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь бүхээгтээ оров. 14Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө, 15амин амьсгаатай бие махбодтой бүхэн хос хосоороо Ноад очиж, бүхээгт нь оржээ. 16Орсон болгон нь бие махбодтой бүхний эр эмүүд байв. Ноад Бурханы тушаасан ёсоор тэднийг бүхээгт орсонд ЭЗЭН араас нь хаажээ.
17Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд бүхээг газраас дээш хөвөн гарч ирэв. 18Ус улам ихсэн газар дээгүүр бялхан хальж, бүхээг усны мандал дээр хөвлөө. 19Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ. 20Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгдлээ. 21Газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтон буюу жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. 22Хуурай газар дээр байдаг, хамартаа амин амьсгаатай бүхэн үхэв. 23Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт бүхээгт байгсад л үлджээ. 24Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.

ప్రస్తుతం ఎంపిక చేయబడింది:

Эхлэл 7: АБ2013

హైలైట్

షేర్ చేయి

కాపీ

None

మీ పరికరాలన్నింటి వ్యాప్తంగా మీ హైలైట్స్ సేవ్ చేయబడాలనుకుంటున్నారా? సైన్ అప్ చేయండి లేదా సైన్ ఇన్ చేయండి

Эхлэл 7 కోసం వీడియో