FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БЭРХШЭЭЛ ДУНД ТУУШТАЙ БАЙХ НЬ
Чак Бассет
Би чиний эсрэг үйлдэх өдрүүдэд зүрх чинь тэсэж, гар чинь хүчтэй байж чадах уу?
ЭЗЭН Би айлдсан л бол үйлдэнэ.
- Езекиел 22:14
Хэрвээ “тууштай байвал” сайн үр дүн заавал гарна гэдэг сургамжийг би спортоос
ойлгож авсан бөгөөд үүнд эргэлзэх хэрэггүй юм. Би өсвөр үеийнхний гольфын
тэмцээнд орж байсан. Тэр үед бүсэд маань гурван тоглогч байсан бөгөөд ялсан хоёр нь
цом авах байв. 2-р байрны цом нь 1-р байрны цомноос илүү гоё байсан тул тэр л цомыг
авахсан гэсэн нууцхан хүсэл надад төрж байлаа. Хоёр өдөр болох тоглолтын эхний өдөр
би тааруу цохилт хийсэн. Харин нөгөө хоёр өрсөлдөгч маань хоорондоо эн тэнцүүхэн
өрсөлдөж, харин би ард нь нэлээн хоцорсон байв. Хэчнээн болимоор санагдаж байсан
ч би тоглолтыг орхиогүй. Хамгийн сүүлийн цохилт хийх хүртэл би нөгөө хоёроосоо
онооны хувьд хаягдсан тул бараг үзэгч шиг л байлаа. Сүүлийн оруулах нүх нь нуурын
цаана байсан бөгөөд нэг өрсөлдөгчийн маань цохисон бөмбөгнүүд бүгд нууранд унасан.
Би өмнөөс нь харамсаж, өөрийнхөө нэг бөмбөгийг өгтөл тэр уурлаад, хөлөө дэвслэн,
тэмцээнээ орхиж явсан юм. Надад тэмцээнээ “дуусгахаас” өөр зам үлдээгүй бөгөөд
авахсан гэж нууцхан тэмүүлж байсан хоёрдугаар байрны цомыг авч билээ.
Бурхан биднийг хэзээ ч орхихгүй. Тэрээр “тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж
Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд
Надаас эмээхүйг хийнэ” (Иеремиа 32:40), “тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв
шударгаар Би тэдний Бурхан нь болно” (Зехариа 8:8б) гэж хэлсэн юм.
Бид Ариун Сүнсний хүчээр “тууштай байж” чадвал Бурханы алдрыг харуулж байна
гэсэн үг. Бэрхшээл дунд ч найдвар дотор шантрахгүй байх нь бидний урагшлах хүч юм.
1.Эргэн тойронд чинь байгаа тамирчид, хамт ажилладаг хүмүүс, гэр бүлийнхэн,
найз нөхөд чинь “Тэр хэзээ ч замын дундаас буцдаггүй” гэж таны талаар хэлж
байсан уу?
2.Бэрхшээл дунд Бурханд найдсан үл цуцах итгэл таны амьдралыг чиглүүлж байсан
уу?
3.Та тамирчиддаа үлгэр дууриал болсон ямар гайхалтай чанарыг үлгэрлэн харуулж
байна вэ?
4.Нэмэлтээр унших: Иеремиа 32:40; Зехариа 8:8; Ром 8:24-25
Тэнгэрлэг Эцэг минь, би олон алдаа зөрчилтэй ч намайг орхиогүйд талархаж байна.
Танд, гэр бүлдээ, таны хариуцуулж өгсөн тамирчиддаа итгэмжтэй байх “тууштай”
чанарыг надад суулгаж өгөөч. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More