YouVersion Logo
Search Icon

Plan Info

Муу удирдагчSample

Муу удирдагч

DAY 1 OF 3

МУУ ДАРГАТАЙ БАЙСАН БИБЛИЙН БААТРЫН ТАЛААР:

Даниел сайнгүй удирдагчтай байсан. Небухаднезар хаан өөртөө эрдсэн, харгис хэрцгий байсан төдийгүй Даниел болон түүний найзуудыг хааны ордонд ажиллуулахаар олзлон авсан байсан юм. Гэсэн хэдий ч Даниел удирдагчтайгаа ухаалаг харьцдаг бөгөөд үр дүнд хүргэсэн. (Даниел 1:3-16)

Даниел болон түүний найзууд удирдагчтайгаа зөрөлдөх хэд хэдэн асуудал байлаа. Эхлээд хаан тэднээр Вавилоны бурхдад мөргүүлэхийн нэрийг нь өөрчилсөн (Даниел 1:6-7), дараа нь тэднийг тэндхийн хоол хүнсийг идүүлэхийг хүссэн (Даниел 1:8-16). Энэхүү тун ярвигтай нөхцөлд Даниел болон түүний найзууд аль тулалдаанд тулалдахаа сонгох шаардлагатай болсон. Хаан тэдний нэрийг өөрчилж чадах ч, Бурханд үнэнч байдлыг нь өөрчилж чадахгүй гэдгийг мэдэж байсан учраас нэрний өөрчлөлтийг эсэргүүцээгүй. Харин хоол хүнс бол итгэл үнэмшилд нь ихээхэн чухал асуудал тул үүнийг асуудал болгосон билээ.

Даниел удирдлагатайгаа энэ талаар ярихдаа гайхалтай эелдэг байдлаар харьцдаг. Тэр даргатайгаа сайн харилцаатай хэвээр байх хүсэлтэй байсан тул хүндэтгэлтэй ярьсан нь тэр. Даниел өөрийгөө асуудлыг нөгөө хүнийхээ өнцгөөс ойлгож байгаа эсэхээ тунгааж үзсэн. Тайгануудын тэргүүн ажилдаа санаа зовж байсан бөгөөд үүнд нь Даниелын бүтээмжтэй, эрүүл байх нь мөн багтаж байгаа нь Библийн энэ хэсэгт тодорхой харагдана. Тайгануудын тэргүүний хувьд хоол хүнс гэхээсээ илүү эрүүл мэнд хамгийн чухал байсан тул Даниел хүн бүрд тохирсон тодорхой хугацааны туршилтыг санал болгосон ажээ.

Хэлэлцэх асуултууд:

1. Даниелын удирдагчтайгаа хийсэн хэлэлцээрээс та ямар сургамж авсан бэ?

2. Эдгээр зарчмуудыг танд тулгарч буй ажлын байрны зөрчилдөөн дээр хэрхэн тусгаж болох вэ?

Scripture

Day 2

About this Plan

Муу удирдагч

Яагаад энэ асуудлыг хөндөх болов: Тэд бидэнтэй л адил хүмүүс бөгөөд уналтын нөлөөнд автдаг учраас дарга нар ихэмсэг, биеэ тоосон, бүр доромжилдог байж болно. Муу даргатай харьцах нь илүү эелдэг байдал, урьдчилан бодох ч...

More

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy