YouVersion Logo
Search Icon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсSample

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

DAY 2 OF 20

Есүст тэнгэрт өргөгдөн сэнтийд заларсны дараа Пентэкостын өдөр дагалдагчид хамтдаа цуглав. Энэ бол Израил ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн баяр учир мянга мянган иудейчүүд баяраа тэмдэглэхээр Иерусалимдиржээ. Тэр үед Есүсийн шавь нар залбирч байтал хүчит хуй салхи мэт чимээ өрөөг дүүргэж, хүн бүрийн дээр дүрэлзэн асах гал тогтов. Энэ хачирхалтай дүр зураг ямар учиртай юм бол?

Хуучин гэрээндБурханы оршихуй мөн адил гал мэт буун ирдэг байсан. Жишээлбэл, Бурхан Синай ууланд Израилтай гэрээ байгуулах үед Түүний оршихуй уулын оройд дүрэлзэн байв (Гэтлэл 19:17-18). Дараа нь Бурхан израилчуудын дунд оршихоор майхан сүмд галан багана болон бууж ирсэн (Тооллого 9:15). Дагалдагчид дээр гал бууж ирсэн тухай Лукийн бичсэн тэмдэглэлээс нэг зүйл анзаарагдана. Энэ удаад гал нэг том багана болж уулан дээр эсвэл барилга дээр буусангүй, харин олон галууд болж дагалдагч тус бүрийн дээр тогтов. Энэ бол тун онцгой чухал үйл явдал. Дагалдагчид Бурханы оршихуйг тээж, Түүний сайнмэдээг хуваалцаххөдөлгөөнт сүм болжээ.

Бурханы оршихуй зөвхөн нэг л газар байдгаа болив. Есүст итгэж, найддаг хүн бүр Түүний оршихуйг тээх боломжтой. Есүсийн дагалдагчид Бурханы галыг авмагцаа урьд нь мэддэггүй байсан харь хэлээр Есүсийн Хаанчлалын тухай сайнмэдээг ярьж эхлэв. Газар газраас ирсэн иудейчүүд өөрсдийнх ньхэлээр төвөггүй ярихыг сонсоод гайхаж алмайрав. Бурхан Израилаар дамжуулан бүх үндэстнийг ерөөнө гэсэн төлөвлөгөөгөө огт орхиогүй ажээ. Тархсан Израил овгууд Пентэкост баярыг тэмдэглэхээр Иерусалимд ирдэг тэр өдөр Бурхан Ариун Сүнсийг илгээж загалмайд цовдлогдон, үхлээс амилсан Израилын Хаан Есүсийн тухай сайнмэдээг бүгдэд нь сонордуулав. Цацсан шагай шиг тархсан Израилчууд өөрсдийн ярьдаг хэл дээр сайнмэдээг сонсон тэр өдөртөө Есүсийг дагаж эхлэв.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Үйлс номын 2-р бүлгийгунших явцадямар үг эсвэл хэлц таны анхаарлыг хамгийн ихээр татсан бэ?

• Баптисч Иоханы хэлснийг (Лук 3:16-18) дахин уншаад, Библийн бичээчид буудайн хальсыг ихэвчлэн гэмнүгэлтэй зүйрлэдэг байсныг санаарай. Дагалдагчид Бурханы Сүнсийг хүлээн авсныг мөн галын ариусгагч чанарыг тунгаагаарай. Танд юу ажиглагдаж байна вэ?

• Гэтлэл 19:17-18, Тооллого 9:15, Үйлс 2:1-4 дээрх Бурханы галыг харьцуулаарай. Танд юу ажиглагдаж байна вэ?

• Иоел 2:28-29-г Үйлс 2:38-39-тэй харьцуулж, "хүн бүр", "бүх махбод" гэсэн үгсийг хянамгай ажиглаарай. Хүн бүрд урилга нээлттэй боловч "бүгд" хэрхэн үүнийг хүлээж авах билээ?

• Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Таныг гайхшруулсан зүйлийн талаар Түүнд хэлж, Есүс болон Түүний Хаанчлалын тухай ойлгоход туслахыг Ариун Сүнснээс гуйгаарай.

Day 1Day 3

About this Plan

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.

More