YouVersion Logo
Search Icon

Лук ба Үйлс номоор хийх аялалSample

Лук ба Үйлс номоор хийх аялал

DAY 39 OF 40

Паул Ромд давж заалдахыг хүссэн тул Фест Агрийп хаанд хэргийг танилцуулав. Болсон явдлыг сонсоод хаан ихэд сонирхон Паулыг өөрийг нь ярихыг сонсъё гэв. Ингээд маргааш нь Агрийп хотын нэр цуутай, эрх мэдэлтэй хүмүүсээр хүрээлүүлэн түүний гэрчлэхийг сонсохоор сууцгаав. Ийнхүү Паул гурав дахь удаагаа өөрийгөө өмгөөлөв. Гэхдээ энэ удаа Паул амилсан Есүстэй хэрхэн учирсан тухайгаа илүү нарийн тодорхой ярьсан. Нүд сохлом хурц гэрэл цацрахад Паул тэнгэрээс дуулдах нэгэн дууг сонссон бөгөөд Есүс түүнд Еврей хэлээр үгээ айлджээ. Өөрийг нь өөрчилсөн энэ явдлыг харийнханд болон иудейчүүдэд гэрчил, ингэснээр тэд Бурханы уучлалын гэрлийг олж харан Сатаны харанхуйгаас чөлөөлөгдөнө гэж Тэр хэлсэн. Паул Есүсийн тушаалыг даган Есүсийн зовлон шаналал болон үхлээс амилсан тухай үнэнийг сонсохыг хүссэн бүхэнд ярьж, Есүс бол иудейчүүдын он удаан жил хүлээсэнМессиа, Хаан мөн гэдгийг Еврей бичээсээс иш татан батлав. Фест Паулын ярьсанд үл итгэн түүнийг солиорчээ хэмээн чангаар хашхирлаа. Харин Агрийп Паулын ярьсан зүйлийн уялдаа холбоог олж харан өөрийг нь хүртэл Христитгэгч болгох нь гэв. Хэдийгээр Фест Агрийп хоёр Паулын ярьсан зүйл дээр санал зөрөлдсөн ч Паул цаазаар авахуулах эсвэл хоригдох хэрэг үйлдээгүй гэдэг дээр санал нэг байв

Day 38Day 40

About this Plan

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.

More