YouVersion Logo
Search Icon

Өглөө бүр Бурханыг сонсох ньSample

Өглөө бүр Бурханыг сонсох нь

DAY 3 OF 14

Эхний хариу өгөлт

Бурхан, Та миний Бурхан; Би Таныг эртлэн хайх болой. – Дуулал 63:1

Бид аливаа нэг бэрхшээлтэй нөхцөл байдалдаа удаан шаналсныхаа дараа, сая л нэг үүнийгээ Бурханд хэлж, Түүний дуу хоолойг сонсъё гэж боддогоо хараад заримдаа би их гайхдаг. Бид өөрсдийнхөө асуудлуудын тухай гомдолж, зовлонгоо тоочин, найз нөхөддөө ч хэлдэг нь Бурхан энэ тал дээр ямар нэгэн зүйл хийгээсэй хэмээн хүссэндээ бид ярьдаг. Бид хэцүү нөхцөл байдлаасаа болж, өөрсдийнхөө бодол санаа, сэтгэл зүрхэндээ шаналдаг мөртлөө залбирал хэмээх хамгийн энгийн шийдвэрийн давуу талыг ашиглахдаа байнга бүдэрдэг. Үүнээс ч дор байдал бол үүнийхээ дараа бид “За за, миний хийж чадах цорын ганц зүйл бол залбирал юм шиг байна” хэмээх мэддэг мөртлөө, хүмүүсийн хамгийн их хөх инээдийг нь хүргэдэг үгсийг хэлдэг. Та эдгээр үгсийг өмнө нь сонсож, тэр ч байтугай хэлж байсан удаа ч байгаа байх аа. Бид бүгд л хэлж байсан. Та залбирлыг хамгийн сүүлчийнхээ боломж мэт хандаж: “Юу ч туслахгүй байгаа юм чинь, бид залбирах л хэрэгтэй юм шиг байна” гэх мэтээр ярьж байсан бол үнэхээр харамсалтай байна. Эдгээр нь юуг надад хэлдгийг та мэдэх үү? Энэ нь бид үнэхээр залбирлын хүч чадалд итгэдэггүй, үүрэх хэрэггүй ачаагаа өөрсдөө үүрч, амьдралаа байх ёстойгоос нь хамаагүй илүү хэцүү болгодог. Яагаад гэвэл бид залбирал ямар хүчтэй вэ гэдгийг ухаардаггүй. Хэрэв бид ухаардаг байсан бол бүхий л зүйлийн тухай Бурхантай ярьж, юу хэлэхийг нь сонсох бөгөөд залбирлыг хамгийн сүүлд биш, хамгийн эхний хариу өгөлт болгох болно. 

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ

Залбирал тань таны сүүлийн нөөц боломж биш, эхний хариу өгөлт нь байг.

Scripture

Day 2Day 4

About this Plan

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны залбиралд хариулт өгч байгааг олж мэдэх болно. Та өдөр тутмын амьдралаа таны төсөөлсөнөөс ч илүү ихээр таныг хайрлаж таны хэрэгцээтэй бүх зүйлд тусалдаг Бурхантай хамт байж эхлүүлээрэй.

More