Өглөө бүр Бурханыг сонсох ньSample
Хүлээн найдагч бай
Сэтгэл минь, Бурханыг л хүлээ, учир нь найдвар минь Түүнээс юм. – Дуулал 62:5
Бид итгэлээр залбирч, итгэж найдах үед Бурханы хүч чадал илгээгддэг, яагаад гэвэл
итгэл Түүнд таалагддаг юм. Хүлээх нь найдварын хүчийг дотроо агуулж байдаг итгэлийн нэг хэсэг юм. Итгэл нь сүнсний ертөнцөд нэвтрэн орж, Бурханы ер бусын хүч чадлыг гарган ирж, энэ Дэлхий дээрх ямар ч хүний хийж чадахгүй зүйлийг хийдэг юм. Нөгөө
талд эргэлзээ нь хэзээ ч сайн зүйл тохиолдохгүй гэдэг айдас, ивээлээ өгч чаддаггүй
зүйл бөгөөд Бурханд таалагддаггүй юм. Бид эргэлзээ, урам хугаралттай, дутуу дулимаг итгэлтэй үедээ хүч чадалгүй амьдардаг.
Бурхан таны төлөө ямар нэгэн зүйлийг хийнэ гэдэгт нь бүрэн итгэлгүй байсан тэр үеээ л зүгээр бодоод үзээрэй. Та хүч чадалтайгаар залбирч чадахгүй байсан, тийм үү? Тэгвэл одоо, таны зүрх сэтгэл Бурханд бүрэн итгэж, Тэрээр таны төлөө ямар нэгэн зүйлийг хийнэ гэдэгт нь та бүрэн итгэлтэй байсан тэр үеээ бодоод үзээрэй. Та тодорхой хүч чадлыг мэдрэн залбирч чадаж байсан, тийм үү? Энэ бол залбирал доторх найдварын хүч юм. Хэдийгээр аливаа зүйлс таны яг найдаж байсны дагуу явагдахгүй байсан ч хамгийн сайн нь юу вэ гэдгийг мэдэхийн тулд Бурханд итгэн Тэр агуу зүйлийг хийх болно гэдэгийг найдаж хүлээсээр байгаарай.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ
Таны амьдралд Бурхан агуу зүйлийг хийх болно гэдэгт найдаж, зоригтойгоор залбир.
Scripture
About this Plan
Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны залбиралд хариулт өгч байгааг олж мэдэх болно. Та өдөр тутмын амьдралаа таны төсөөлсөнөөс ч илүү ихээр таныг хайрлаж таны хэрэгцээтэй бүх зүйлд тусалдаг Бурхантай хамт байж эхлүүлээрэй.
More