YouVersion Logo
Search Icon

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудSample

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

DAY 3 OF 14

Тийм ээ, та чадна!

Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. — 1 Коринт 10:13

Бид бүгд сорилттой нүүр тулдаг. Энэ бол амьдралын зайлшгүй нэг хэсэг. Асуудал нь «Сорилтонд орох болов уу?» гэдэг биш, харин «Сорилтонд бэлэн байна уу?» гэдэгт байна. 

Таныг сорилтыг ялж чадна гэдгээ ухаараасай гэж би үнэхээр хүсэж байна. «Жойс, би зүгээр л чадна гэж бодохгүй байна» гэж хэлэхээ боль. «Би чадахгүй!» гэдэг үгийг үгсийн сангаасаа хас. 

Өөрийн хүч ба чадвараар чадахгүй гэж байгаа бол таны зөв. Та чадахгүй. Харин та Бурханы үгийг зүрхэндээ тээж, Түүний хүч чадалд түшиглэж, Түүний амлалтуудад итгэж байгаа бол танд ялж даван гарч чадахгүй нэг ч сорилт байхгүй. 

Сорилтыг ялан дийлэгчийг бусдаас ялгаатай болгодог таван зүйл байдгийг би эртнээс анзаарсан. Нэгдүгээрт: та мэргэн ухаантай байх хэрэгтэй. Сонголт хийхээсээ өмнө таны сонголт ямар үр дагаварт хүргэж болохыг эхлээд бод. Мэргэн ухаан урьтаж хардаг. 

Хоёрдугаарт: та сорилтыг эсэргүүцэж чадна гэдэгт итгэ. Буруутгал, ичгүүр, өөрийгөө яллах нь таныг эрч хүчгүй болгодог. Эдгээрийг эртхэн зогсоохгүй бол улам гааршин газар авч, сүүлдээ салахын аргагүй хэцүү болох болно. Гуравдугаарт: сорилтыг амьдралын хэвийн нэг зүйл гэж үз. Хэрэв та тэмцэлтэй учирна гэдгээ мэдвэл үргэлж бэлтгэлтэй байх болно. Дөрөвдүгээрт: амархан унаж болох нөхцөл байдлаас зайлсхий. Хэрэв та мөнгөө сайн зохицуулж чадахгүй, юм авах боломжгүй үедээ их дэлгүүр лүү бүү ор! 

Эцэст нь: өөртөө дэндүү их итгэл найдвар бүү тавь. Бид сорилтын сургуулийг төгсөнө гэж үгүй. Өөрийгөө төлөвшиж дахин бүдрэхгүй гэж бодох маш амархан. Ингэж бодож эхэлсэн бол та өөрийгөө сорилтын бай болгож байна. Амьдралынхаа талбар бүрт ялалт байгуулахын тулд зөвхөн Түүнд бүх итгэл найдвараа тавихыг Бурхан танаас хүсэж байна. Түүний нигүүлслээр... та чадна!

Залбирлын эхлэл

Бурхан минь, сорилт бол амьдралын нэгээхэн хэсэг гэдгийг би ухаарлаа. Үргэлж сонор сэрэмжтэй байж, сорилттой тулгарахдаа цочирдохгүй байхад минь туслаач. Аливаа сорилтыг ялан дийлэх болон Таны ялалт дотор амьдрах мэргэн ухаан ба нигүүлслийг өгдөгт баярлалаа.  

Day 2Day 4

About this Plan

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

More