Logótipo YouVersion
Ícone de pesquisa

Эхлэл 6

6
Хүн төрөлхтний гэм
1Газар дээр хүмүүс олширч эхлэн тэдэнд охид төрөх болсон үед#Иов 1:6, 2:1 2Бурханы хөвгүүд#6:2, 6:4 ЭЗО-д бурхдын хөвгүүд эсвэл тэнгэрлэг хүмүүс хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов. 3Тэгэхэд ЭЗЭН
—Хүн өөрөө махбод тул Миний Сүнс хүнтэй мөнхөд байгаад байхгүй. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болог гэжээ.
4Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.#Тоо 13:33 5ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад,#Мт 24:37; Лк 17:26; 1Пт 3:20 6Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. 7ЭЗЭН
—Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв. 8Харин Ноа, ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.
Ноаг ЭЗЭН таашаав
9Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвт, үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв.#2Пт 2:5 10Тэрээр гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет билээ.
11Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв. 12Газар дээрх махбодтой бүхний зам завхарснаар газар дэлхий завхралд автсаныг Бурхан харлаа. 13Бурхан, Ноад
—Газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир тэдний эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь сүйрүүлнэ. 14Чи говор#6:14 говор: иш шулуун, мөчир цөөн, ац салаагүй модыг хэлнэ. Еврейгээр “гофээр” гэнэ. модоор өөртөө нэгэн бүхээг хийж, бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. 15Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, бүхээгийн урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна. 16Бүхээгтээ гэгээвч#6:16 эсвэл дээвэр хийхдээ оройгоос нь нэг тохой хийнэ. Бүхээгийн хажуу талд үүд хийж бас доод, дунд, дээд давхар гарга. 17Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ. 18Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр бүхээгт орох болно. 19Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд бие махбодтой амьтан бүхнээс эр, эмийг хосоор нь бүхээгт аваачиж оруул. 20Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл, адгуус амьтдын төрөл, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. 21Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ. 22Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.#Евр 11:7

Atualmente selecionado:

Эхлэл 6: АБ2013

Destaque

Partilhar

Copiar

None

Quer salvar os seus destaques em todos os seus dispositivos? Faça o seu registo ou inicie sessão