BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Dag 18 av 20

Паул Кайсарт ирээд захирагч Феликийн өмнө зогсон Израилын Бурханд итгэж найддаг гэдгээ мөн өөрийг нь буруутгаж буй хүмүүсийн адил амилалтад итгэдгээ өчив. Фелик Паулд ял тулгах ямар ч шалтгаан олоогүй ч түүнийг суллах эсэхдээ эргэлзэн 2 жилийн туршид ямар нэгэн үндэслэлгүйгээр хорив. Паулыг хорионд байх хугацаанд Феликийн эхнэр түүнээс Есүсийн тухай ярьж өгөхийг хүсэв.Фелик эхнэрийн хамт Есүсийн Хаанчлалын тухай Паулаас сонсоод ихэд аягүйцсэн. Тэр энэ тухай ярилцахыг хүсээгүй ч Паулаас хахууль авах байх гэж найдан ойр ойрхон дуудаж уулздаг байв. Феликийн оронд Порк Фест томилогдоход Паулыг хөнөөхийг хүсэж буй иудейчүүдийн өмнө хэргийг дахин хэлэлцэхэд Паул өөрийгөө буруугүй гэв. Фест түүнийг Иерусалимд давж заалдах уу гэхэд Ромд очиж Цезарьт давж заалдах хүсэлт тавив. Фест түүний хүсэлтийг зөвшөөрлөө. Ийнхүү Есүсийн хэлсний дагуу Паул Ромд очиж Түүний тухай гэрчлэх болно (Үйлс 23:11).

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Паул өөрийгөөФелик (24:10-21), Фест (25:8-11) хоёрын өмнө хэрхэн өмгөөлснийг уншаарай. Танд юу ажиглагдаж байна вэ? Түүний хэлсэн үгийн юу нь таны анхаарлыг татаж байна вэ?

• Паул зөвт байдал, өөрийгөө хянах чадвар, хожим ирэх шүүлтийн талаар ярьсан (24:25). Түүний ярихыг сонссон хүмүүсийн зарим нь түгшиж Бурхан руу эргэсэн бол зарим нь айсандаа энэ тухай ярихаас чзайлсхийдэг. Та ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ?

• Эргэцүүлсний дараа зүрх сэтгэлээсээ залбираарай. Юунаас айдгаа Бурханд хэлж, Есүсийн үгийн дагуу амьдрах шинэ зүрх зоригийг гуйгаарай.

Dag 17Dag 19

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.

More