Амьдрал: Ингээд л болоо юу?Загвар

Life: Is This It?

7-с 1 дахь өдөр

Жинхэнэ амьдрал гэмээр тийм Амьдрал

Махчин загасыг элсэрхэг далайн эрэг дээр жаргалтай байлгахад юу хэрэг болох вэ? 

Өмнө нь бодож байгаагүй сонин асуулт байна уу? Тийм гэдэгт гайхах зүйлгүй л дээ, гэхдээ та хэсэгхэн хугацаанд энэ талаар бодоод үзээрэй. Сайхан сүүдэр нэмэр болох болов уу? Тэгвэл түүний зооглох дуртай тэнгисийн махлаг халиу, эсвэл шинэхэн шахсан нимбэгний сэнгэнэсэн ундаа өгвөл хэр бол? Жаргах нарыг хамт харах үзэсгэлэнтэй хос махчин загастайгаа хамт байвал бүр л сайхан байхгүй гэж үү? 

Мэдээж энэ бол үнэхээр тэнэг асуулт юм, учир нь бид үүнийг мэдэж байгаа шүү дээ, эцэстээ юу ч махчин загасыг жаргалтай болгохгүй, учир нь махчин загас элсэн эрэг дээр байхаар бүтээгдээгүй билээ. Махчин загас бол анхнаасаа далай тэнгистээ сэлж амьдарч байхаар бүтээгдсэн юм. 

Тэгвэл хүмүүсийн хувьд ямар вэ? 

Эцсийн эцэст, хүн төрөлхтөн ч гэсэн аз жаргал, элбэг хангалуун амьдралыг хайдаг шүү дээ. Бид бүгдээрээ баяр хөөртэй, хайраар дүүрэн бөгөөд амар тайван амьдралыг хүсдэг. Гэхдээ хаанаас түүнийг олох вэ?

Илүү олон Инстаграмын дагагчид уу? Сурлагын сайн дүн үү? Мөнгө төгрөг үү? Спортын амжилт уу? Найз залуу эсвэл найз охин уу?

Эдгээр ололт амжилтууд, амьдралын туршлагууд нь танд таалагдах сайхан бэлгүүд байж болох ч хэсэг хугацааны дараа тэдний авч ирдэг аз жаргал, баяр хөөр урсаад л алга болох шиг болдгийг та анзаарч байсан уу? Яг л дур булаам байдал арилдагтай адил. Тиймээс бид аз жаргалын саваа дүүргэх болно гэж найдаж буй дараагийн утга учиртай агшин эсвэл өмнөхөөсөө ч илүү ямар нэгэн зүйлийг эрэн хайдаг. 

Далайн элсэн эрэг дээрх загас адил, одоо ч ийм нөхцөлд юу ч түүнд бүрэн нийцэхгүй. 

Бидний сая уншсан хэсэгт Есүс өөрийгөө “сайн хоньчин” (14-р эшлэл) ба өөрийн дагалдагчдыг хонь хэмээн дүрсэлсэн байдаг. Хоньд хоньчиныхоо дууг сонсон таньдаг (4-р эшлэл), учир нь тэд өөрсдийг нь хайрладаг, халамжилдаг, хөтлөн дагуулж мөн хамгаалдаг гэдгээр нь Түүнийг мэддэг юм.

Энэ бол Есүс өөрийн дагалдагчиддаа хийдэг зүйлс юм. 

Тэрээр Есүс сайн хоньчины хувиар Тэр "Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ." гэж амласан (10-р эшлэл).

Библи бидэнд дэлхийн зүйлээс жинхэнэ, мөнхийн сэтгэл ханамжийг олж авахгүй, харин зөвхөн Бүтээгчтэйгээ харилцах харилцаанаас л олж авах болно гэж заадаг. Энэ нь нь үнэхээр зөв юм, учир нь хэрэв Бурхан бол бүх зүйлийн бүтээгч, сайн бэлэг болгоныг өгдөг юм бол жинхэнэ баяр баясгалан, мөнхийн бялхам дүүрэн байдал нь зөвхөн Түүний дотор л олдох болно.

Есүс үүнийг мэддэг тул бидний сайн хоньчины хувиар амьдралд биднийг хөтлөн дагуулахын тулд ирсэн. Ямар амьдрал вэ гэвэл, амар хялбар амьдрал биш ч харин Бурханыг хайрлаж, бусдыг хайрлах баялаг, бялхам дүүрэн, утга учиртай амьдрал; бидний сэтгэл зүрхний хэрэгцээг хангаж, аз жаргалын хоосон цоорхой хувинтай биднийг хэзээ ч орхидоггүй тийм амьдрал юм.

Хэсэгхэн саатаж та өөрөөсөө асуугаарай, 

"Та зүрх сэтгэлийнхээ гүн гүнзгий хүсэл тэмүүллийг хангахын тулд юу гуйж байна вэ?"

“Есүсийг та өөрийн амьдралын зорилго ба бялхам дүүрэн байдлын гол эх ундарга болгоё гэвэл танд ямар санагдаж байна?” 

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Life: Is This It?

Хүн бүр амьдралдаа гүн гүнзгий хүсэлд тэмүүлэх сорилыг туулдаг, бид хичнээн их зүйлээр өөрсдийн амьдралыг дүүргэх гэж хүсэвч түүндээ сэтгэл ханадаггүй, харин ч илүү ихийг хүссэн хэвээр л үлддэг. Хэдийгээр эдгээр нь сайн ч, бид үүнээс илүү зүйл байх ёстой гэсэн мэдрэмжийг орхиж чаддаггүй. Энэхүү уншлагын төлөвлөгөөгөөр “Амьдралд үүнээс илүү зүйл байна уу?” хэмээх асуултын талаар мэдэх бөгөөд мөн Бурхан бидэнд хэрхэн бялхам амийг өгөхийг хүсдгийг мэдэх болно.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг танд Амьдралын хамгийн том асуултуудыг эрэн хайдаг 13 цуврал интерактив уулзалт болох Альфа болон Альфа Өсвөр Залуусын Цуврал хүргэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим сувгуудаар зочилж танилцаарай: https://www.facebook.com/mongolia.alpha.org