Сүнслэг тулаанд тулалдах төлөвлөгөөЗагвар

Spiritual Warfare Battle Plan

5-с 5 дахь өдөр

5 дахь өдөр: Диаволыг зайлуулах долоон арга зам

Бидний эсрэг босох дайсныг бидний өмнө ялах болно гэж Бурхан бидэнд амалсан. Гэвч ивээлээ бид хүртэж чадахгүй байдалд өөрсдийгөө оруулан, долоон арга замаар зайлуулахын оронд өмнө минь зогсох боломжийг дайсанд олгох нь бий. Үүнийг санахын хажуугаар, долоон арга замаар диаволыг зайлуулах долоон тактикууд байдаг.

1. Бурхан Эзэнийхээ дуу хоолойг тууштайгаар дага

2. Тулаанд орохоосоо өмнө гэмээ хүлээн зөвшөөр, гэмш

3. Бурхан таны талд байгаа гэдгийг мэд

4. Ялалтын байр сууринаас тулалд

5. Энэ явцдаа магт

6. Өвч зэсвгээ агс

7. Үргэлж залбир мөн сэрэмжтэй бай

Хэрцгий эргүүлгийн хүчийг нураах гэдэг нь ихэнхдээ арай дээр сонголтыг хийхийг хэлдэг хэдий ч энэ нь муу ёрын сүнсний эргүүлэг байх үед амьдралд тань эмх замбараагүй байдлыг бий болгох муу ёрын сүнсэнд боломжийг гарган өгөх төсөөлөл, буруу бодлын хэв загвараа олж тогтоох хэрэгтэй. 

Сүнслэг дайчин минь, зүрхэндээ магтаалтайгаар, уруулдаа залбиралтайгаар, тулаанд тааруулан хувцаслан урагшил. Тулаан бол Эзэнийх бөгөөд диавол долоон арга замаар зайлах болно. Та өөрийгөө Бурханд тушаан түүнийг эсэргүүцэх үед түүнд ямар ч сонголт байдаггүй. Бурханы Үгтэй нэгтгэгдсэн хүсэл эрмэлзлээс хүчтэй муу ёрын сүнс гэж огт үгүй. Бурханы хаанчлал ба Түүний зөвт байдлыг хамгийн түрүүнд эрэн хайдаг сүнсийг Бурханы нигүүлсэл бялхаан цутгадаг.

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Spiritual Warfare Battle Plan

Энэхүү хүчирхэг сургаалаар дамжуулан та дайсныг зальдах, ялах мөн амьдралыг тань сүйрүүлэх гэсэн түүний төлөвлөгөөг нураах стратегийг хэрхэн боловсруулах талаар гүн ойлголтыг олж мэдэх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Карисма Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://bit.ly/spiritualwarfarebattleplan