Зургаан өдөр Бурханы нэрсээрЗагвар
5 ДАХЬ ӨДӨР: ЭЛОХИ ЦАДЕКИ – МИНИЙ ЗӨВТ БАЙДЛЫН БУРХАН
Бид үргэлж дараагийн том зүйлийг эрэлхийлж байдаг. Эмх цэгцтэй нэгэн болохын нууц. Гоолиг бие галбиртай болох түлхүүр. Санхүүгийн тогтвортой байдлын баталгаатай төлөвлөгөө. Бид ном уншиж, подкаст сонсож, семинарт бүртгүүлдэг. Эмх цэгцтэй байдал, бие бялдрын чийрэгжилт, санхүүгийн аюулгүй байдал зэрэг нь бүгд зохистой эрэл хайгуул боловч бид дараагийн том зүйлийг эрэлхийлэхдээ том дүр зургийг алдахгүй байх ёстой.
Амьдралын гол утга учир бол Бурханыг дагаж, Түүнтэй адил болж, Түүний төлөө амьдрах явдал юм. Мөн Бурхан шиг болно гэдэг нь сайн сайхан ба зөвт байдалд өсөх гэсэн үг юм. Их Эзэнээс уучлал, нигүүлсэл, дундаршгүй хүч, нөөц чадамж гээд амьдралд болон ертөнцөд маань хэрэгтэй бүх чанарууд ундран гардаг. Бялхам баяр баясгалантай амьдрахын тулд Бурхан бидэнд хэрэгтэй бүхнийг Өөрийн Үг болон Сүнсээрээ дамжуулан өгдөг. Бид Түүний хүслийг өөрсдийнхөө хүслээс өмнө сонгож, Түүнтэй илүү адилхан болохыг хичээх үед Тэр биднийг удирдаж, чиглүүлдэг.
Бурханы төлөвлөгөөг дагах нь биеэ чийрэгжүүлэх зургаан хялбар алхам эсвэл гэрийнхээ эмх замбараагүй байдлыг арилгах арван аргыг баримтлахаас илүү хэцүү байж болох юм. Гэхдээ энэ нь хамаагүй илүү шагналтай зүйл юм. Бид Бурханд хандаж, амьдралаа Түүнд даатгах үед Тэр биднийг уучилж, Өөрийнхөө энэрэл нигүүлслээ бидэнд бэлэглэдэг. Тэр бидний эвдэрсэн харилцааг сэргээхэд тусалж, бидний зүрх сэтгэлийг зөвт байдал, нигүүлсэл, амар амгалангаар дүүргэдэг. Сайн үр жимс нь Бурханыг дагаж, Түүний зөвт байдал бидний алхмуудыг чиглүүлэхийг зөвшөөрснөөр ирдэг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы олон нэрийн дотроос, Тэрээр Өөрийн зан чанар болон мөн чанарыг харуулдаг нэрсийг бидэнд илчилсэн. Библид Эцэг, Хүү, Ариун Сүнснээс гадна Бурханы 80 гаруй өөр нэрсийг харуулдаг. Энд итгэгч таныг Цорын ганц Үнэн Бурханд ойртоход туслах зургаан нэр болон тэдгээрийн утгыг тайлбарласан болно. Доктор Тони Эвансын бичсэн Бурханы нэрсийн хүчийг мэдрэхүй: Амьдрал бэлэглэгч чимээгүй цаг (Experience the Power of God's Names: A Life-Giving Devotional) номоос товчлон авав, Harvest House Publishers, Eugene, Oregon 2017.
More