Таны амьдралыг ѳөрчлөх нэг үгЗагвар
Үгийнхээ дагуу амьдрах
Бэлтгээд
Та Нэг Үгээ хүлээн авах үед, энэ нь зан чанарын төрх байдлаар, хүмүүжлээр, хэн нэгнээр, сүнслэг байдлын төвлөрөх зүйлээр, онцгой шинж чанараар эсвэл үнэ цэнээр гэсэн хэлбэрүүдээр бидэнд өгөгдөж болно. Дараах үгс бол таны сонгох ёстой үгсийн жагсаалт биш бөгөөд харин эхлэхэд тань туслахуйц санааг өгөх боломжит үгс юм: хайр, баяр хөөр, тэвчээр, эелдэг, амралт, залбирал, эрүүл мэнд, дасгалжуулах, уян хатан, чимээгүй цаг, дотно харилцаа, хүмүүжил, үүрэг, зоригтой, эерэг, ногоон, урамшуулах, дуусгах, цэвэр байдал, шударга болон хүчтэй.
Үгийнхээ дагуу амьдрах нь таныг анхаарлаа төвлөрүүлсэн байлгадаг бас анхаарал сарнихаас сэргийлдэг. Хотын хэрэм босгон барьж байхдаа Нехемиа анхаарлаа төвлөрүүлснээс ямар нөлөө гардагыг бид хардаг. Нехемиа 6:3-т, тэрээр хотын хэрэм босгох ажилд буюу нэг л зүйлд өөрийгөө зориулан тэр ажилаа хийж байсан учраас үүнийгээ орхиж тэд нар уруу очоогүй! Тэрээр агуу ажлыг хийж байсан. Үгийнхээ дагуу амьдрах үедээ, та агуу ажил хийж байгаагаа санаарай.
Тохь тухтай орчиноосоо гар.
Энэхүү процесс нь сэтгэл сэргээсэн байдаг ч, мөн хэцүү болох нь батлагдсан. Таны таамаглаагүй бартаатай та тулгарах болно. Та тэлэгдэх болно гэдгийг бид танд амлаж байна. Гэвч бид тохь тухтай орчиноосоо гарсан үедээ хамгийн их зүйлийг сурдаг учраас, замаасаа бүү хазайгаарай.
Жилийн турш үгээ санан бас анхаарлаа хандуулсаар байх нь маш чухал. Таны хамгийн түрүүнд боддог зүйл бол Нэг Үг тань биш л бол, энэ нь мартагдах болно.
Нэг Үгээ хамгийн түрүүнд бас бүхний төвд байлга.
Олон жилийн саад бэрхшээл бас алдаагаар дамжуулан, жилийн турш нэг үгээ хамгийн түрүүнд бас төв цэгт байлгах энгийн ба хүчирхэг арга замыг бид олж мэдсэн.
Нэгдүгээрт, байнга харж байхын тулд үгээ ил харагдахуйц газар өлгө. Таны анхаарлыг татах зүйлсэд та төвлөрдөг, та төвлөрдөг зүйлсээ ажил үйлс болгодог. Сануулгыг үүсгэн бий болгох нь маш чухал. Сургууль дээрх шүүгээн дээрээ, машин дотроо, ширээн дээрээ эсвэл хувцас солих өрөөндөө гэх мэт ил харагдах газруудад үүнийгээ бичээд, наагаарай.
Хоёрдугаарт, үгээ өөрийн гэсэн багынхантайгаа хуваалц. Жишээ нь дотны найзууд, багийн гишүүд ба гэр бүл гэх мэт таны хувьд хамгийн чухал хүмүүс ба эргэлзэлгүйгээр итгэдэг хүмүүстэйгээ хуваалц. Бид үүнийг тэлэлтийн баг гэж нэрлэдэг учир нь энэ бол таныг тэлэх бас өсөхөд тусладаг хүмүүсийн бүрэлдэхүүн юм. Тэдэнд танд өгөгдсөн үгийн талаар асуух зөвшөөрлийг өг.
Дараах энгийн хоёр зүйлийг - үгээ ил газар өлгөх болон үгээ бусадтай хуваалцах үед та өсөх нь гарцаагүй баталгаатай. Сэтгэл өндөр ба дундуурхан байхыг та мэдрэх хэдий ч эдгээр нь бүгд өсөлтийг бүрдүүлэгч хэсгүүд мөн. Өгөгдсөн үгийнхээ дагуу амьдрах үедээ, нэг энгийн үгийг ашиглан таны өдөр тутмын амьдралд шинэчлэлтийг авч ирэх боломжийг Бурханд олго.
Яв
1. Нэг Үгийг тань сануулах таны хийж чадах ямар нэгэн зүйл байна уу?
2.Үгээ хуваалцах ойр дотныхноосоо гурван хүний нэрийг жагсаан бич.
3. Та гэр бүл, бизнес, баг дотроо Нэг Үгээрээ хэрхэн амьдрах вэ?
Дадлага
Нехемиа 6, Үйлс 4:16-20, Колоссай 3:17, 23
Илүү цаг
Эзэн, энэ жил үгээ амьдралдаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд надад туслаач хэмээн би залбиран гуйж байна. Яг Нехемиа шиг, намайг үгийнхээ дагуу амьдрахад төвлөрч бас анхаарал сарнихаас урьдчилан сэргийлж өгөөч. Хэрэв анхаарал минь сарниж эхэлбэл, Таны намайг дуудсан дуудлагад төвлөрсөн хэвээр байх урам зоригийг надад өгөөрэй. Есүсийн нэрээр залбиран гуйлаа, амен.
Өөрийнхөө Нэг Үгийн зурагт хуудсыг хийхийг хүсч байна уу? GetOneWord.com
д зочилно ууЭнэ төлөвлөгөөний тухай
НЭГ Л ҮГ бүтэн жилийн турш НЭГ Л ҮГэнд төвлөрөх замаар амьдралаа улам энгийн болгоход танд туслах болно. Бурханы танд зориулсан үгийг олж мэдэх энгийн байдал нь амьдралыг өөрчлөгч хөдөлгүүр болдог. Хэт их юмаар дүүргэх эсвэл төвөгтэй байдал нь хойшлуулахад хүргэдэг бол, энгийн байдал ба анхаарлаа төвлөрүүлэх нь амжилт болон тодорхой байдал руу чиглүүлдэг. Энэ 4 өдрийн чимээгүй цаг нь бүтэн жилд зориулсан нэг үгээр илэрхийлэгдэх илчлэлийг танд харуулах болно.
More