НайдварЗагвар

Hope

3-с 2 дахь өдөр

  • Миний амьдралд үүнээс дор зүйл тохиолдох боломжтой гэж үү гэхээр үе надад байсан. Энэ бол үнэхээр итгэл найдвар үгүй цаг мөч байлаа. "Нөхцөл байдал энэ хэвээрээ байсаар байх юм бол би хэрхэн урагшаа алхахаа сайн мэдэхгүй л байна." гэж надад бодогдсон.Эргээд нөхцөл байдлаа би харах үедээ одоо л арай тодоор харж байна. Намайг харж чадахгүй байх үед ч хүртэл Бурхан тухайн нөхцөл байдалд маань Өөрийнхөө ажлыг хийж байдаг болохыг энэ надад заасан юм. Өнөөдөр би өчигдрөөс хамаагүй тодоор Түүний төлөвлөгөөг харж байна. Энэ нь надад найдварыг өгдөг. Бурхан намайг гэсээр ирсэн бөгөөд Түүнд төлөвлөгөө байсан аж. Бурханд найд. Тэр бол итгэмжит Нэгэн.
    Иеремиа 29:11
  • "Надад дуртай хүн нэг ч байхгүй - Би боломжоо ашиглаж чадахгүй л байсаар байх юм даа" гэж бодогдох үе танд гарч байсан уу? Би мэдээж хэн нэгнийг гомдоосон нь гарцаагүй. Гэмтэй мэт санагдах нь гарцаагүй. Өөрөө өөртөө эргэлзэх, тэр ч бүү хэл өөрөө өөрийгөө үзэн ядах ч үе байлаа. Юу гэвэл, Бурхан намайг хэнээс ч илүүтэйгээр мэддэг Нэгэн. Тэр намайг БҮТЭЭСЭН Нэгэн шүү дээ. Тэр миний бодол санааг бүтээж, надад амийг өгсөн. Тэр ХЭЗЭЭ Ч намайг хайрлахаа больдоггүй. Тэр мөнхийн мөнхөд итгэмжтэйгээр миний төлөө байдаг Нэгэн. Бурхантай хамт байхад өдөр бүр шинэ эхлэл байдаг.
    Гашуудал 3:22-23
  • "Харж байж л итгэнэ" гэх хүмүүс байдаг. Үгүй дээ, харин ч "Итгэвэл харна." Би Эзэнд бас Аврагч Есүс Христэд итгэсэн тэр л өдөр сүнсний минь нүд нээгдсэн юм. Үүнийг л ЖИНХЭНЭ НАЙДВАР гэнэ дээ.
    Ром 8:24-25
  • Зүрх тань эмтэрсэн байна уу? Шаналсан байна уу? Би ч мөн адил тийм байсан үе надад бий. Энэ бол түр зуурын зүйл. Зүгээр л та үүнд итгэхгүй байгаа хэрэг. Есүс танд л үйлчлэхээр тослогдсон Нэгэн! Тэр ажлынхаа тэг дунд нь аль хэдийнээ орсон Нэгэн. Танд итгүүлэхээр "Шоронгоос гарах" гэсэн мессэжийг бэлтгэсэн байгаа. Та хэрэв үүнийг хүлээн зөвшөөрөх юм бол эрх чөлөөтэй бас найдвараар дүүрэн нэгэн болох болно!
    Исаиа 61:1
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Hope

НАЙДВАР Хамтдаа Библиэс найдвартай холбоотой зарим эшлэлүүдийг үзэцгээе. Бурхан таныг амар тайван, айдасгүй, итгэл болоод хайр энэрлээр дүүрэн байгаасай гэж хүсдэг. Тийм биз? Тэр таныг айдас түгшүүртэй эсвэл уур уцаараар дүүрэн байгаасай гэж хүсдэггүй. Найдварын талаарх эшлэлүүд нь хэрхэн уучлахдаа хурдан хүн болох талаар бидэнд заах болно. Мэргэн ухаан Бурханы үгийг тунгаан бясалгаснаар ирдэг.

More

Бид энэхүү төлөвлөгөөний бүтцээр хангаж байгаа Библийн Санах Систем болох МемЛок-д талархаж байна. МемЛок-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.MemLok.com зочлоорой.