Санаа зоволтын талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

Санхүүгийн бэршээлээс, хүчилсэн харилцаанаас ч бай эсвэл ачаалал ихтэй ажлаас ч болсон бай маш олон хэлбэрээр санаа зоволт бидний амьдралд гэтэн орж ирэх боломжтой байдаг. Энэ нь өдрийн турш дахь тайван бус байдал, нойргүй хоносон шөнөөс болоод байдаг л мэдрэмж эсвэл санаа зоволтын дайралт хэлбэрээр байх боломжтой.
Хэрэв та Христитгэлтэн нэгэн бөгөөд санаа зовнилтой нүүр тулж байгаа бол, таны мэдэрч болох хамгийн эхний зүйл бол гэм буруу. "Хэрэв би үнэхээр л Христитгэлт нэгэн юм бол ийм мэдрэмж надад төрнө гэж үү?"гэсэн бодол танд байнга төрдөг байж болох юм. Өнөөдрийн эшлэлд, Дуулал 55:22-ийг бичигч, ачаагаа Эзэнд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ гэж бидэнд хэлдэг.
Амьдралын бүхий л асуудлыг бид мэдсэн байх ёстой гэж энэхүү эшлэл хэлээгүй болохыг анхаарна уу. Бид хэзээ ч санаа зовохгүй гэж хэлээгүй. Ачаатай байхүедээ үүнийгээ Эзэнд даатга гэж хэлдэг.
Сайнмэдээ гэвэл энэ байна: үүнийг хийх замдаа та аль хэдийнээ гарсан! Энэхүү уншлагын төлөвлөгөөг унших замаар, санаа зоволтоо та өөрөө дийлж чадахгүй, харин үүний оронд Тэнгэрлэг Эцгийн тань тусламж танд хэрэгтэй гэдгийг та хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Нөхцөл байдал тань ямар ч байсан хамаагүй, Бурхан руу гүйх-бол хамгийн гайхамшигтай эхлэл мөн.
Өнөөдөр миний таниас асуух зүйл гэвэл энэ байна: Эзэнд ачаагаа үүрүүлэх рүү хандсан дахиад нэг л алхмыгхий. Өгөх санаанууд гэвэл энэ байна:
- Залбиралд зориулан 5 минут гарга тэгээд юунд санаа зовж байгаагаа Бурханд хандан хэл.
- Танд ямар мэдрэмж төрж байгаагаа болон эдгээр нь танд ямар нөлөөг үзүүлж байгаа талаар тэмдэглэл хөтлөн бич.
- Итгэл хүлээсэн Христитгэлт найзтайгаа уулз, санаа зоволтынхоо талаар тэдэнтэй ярилц.
Жордан Вайзмэн
YouVersion Медиа Стратегич
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Цоо шинэ цогц бэрхшээлүүд өдөр бүр бидний амьдралд ирэх боломжтой байдаг. Гэвч өдөр бүр сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудыг бидэнд бэлэглэх боломжтой байдаг. Энэхүү долоон өдрийн чимээгүй цагаар, өнөөдөр тантай нүүр тулж буй ямар ч зүйлстэй Бурханы Үгэн дээрх үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд танд YouVersion-ны ажилчид туслах болно. Өдөр бүрийн чимээгүй цагийн судлал нь Бурхан танд юуг хэлж буйг бусадтай хуваалцахад тань туслахуйц Эшлэлийн зургыг агуулдаг.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Юунд ч санаа бүү зов

Амар тайвныг олох нь

Амралтгүй

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Оюун санаагаа шинэчлэх: Сөрөг бодлуудаа нягтлан үзэх нь
