Магтаалаар дамжуулан Бурханыг хайхЗагвар
Бид баяр хөөртэй эсвэл сэтгэлээр унаж, гутарсан ямар ч үед Бурханыг магтах хэрэгтэй. "Харамсах" болон "даруу" байх гэдэг нь Еврей хэлээр "нухлагдсан, гэмтсэн, эвдэрсэн, дпдрэссдсэн" гэсэн утгуудтай байдаг.
Би сэтгэлээр унасан үедээ, чимээгүй нам гүм газар очоод намайг урмаар тэтгэж хэзээ ч намайг голдоггүй, үргэлж намайг байгаагаар минь хайрладаг Бурханыг магтаж, Түүнтэй хамт цаг өнгөрүүлдэг.
Жинхэнэ магтаал нь чин сэтгэлийн, даруу бөгөөд эвдэрсэн, өгөөмөр сэтгэлээс ирдэг. Үнэнээр яваа зүрх сэтгэл, Бурханы хуулийг дагаж, Түүнийг хайрладаг. Тийм зүрх сэтгэл Бурханаас өөр ямар ч найдвар байхгүй гэдгийг ухаарсан байдаг. Бидний бүх зүрхь бүх сэтгэлийн хайр, оюун ухааны чадвар, олон талт сэтгэл хөдлөл, бие бялдрын хүч чадал гээд Тэр биднээс гарах бүх магтаалыг хүртэх зохистой!
Ром 12:1-2 "Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн."
1 Шастир 29-ийг уншаад магтаал нь амьдралын бүхэл бүтэн илэрхийлэл болохыг хараарай.
Бурханыг магтахдаа та ямар хариу үзүүлдэг вэ? Энэ асуултын талаар эргэцүүлэн бодоорой. Санаанд орсон зүйлсээ бичээд үзээрэй.

Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан бол нууцлаг, мөнхийн, үхэшгүй, үл үзэгдэх, цорын ганц Бурхан юм. Гэсэн хэдий ч бидний амьдрал энгийн, ядаргаатай, залхмаар, ямар ч амьгүй мэт болж хувирдаг. Энэхүү 8 өдрийн уншлагын төлөвлөгөө нь бидний Бүтээгчийг бишрэн хүндэтгэх, магтах сэтгэлгээг тань сэргээж, илүү гүнзгий, жинхэнэ болоход тань туслах болно. Бурханы мөн чанарын гайхамшгийг олж мэдээд, Тэр яагаад биднээс магтаал, хүндлэл авах зохистой Нэгэн болохыг олж мэд! Эми Грошел энэхүү төлөвлөгөөг бичсэн бөгөөд түүний бичсэн SOAR-ийн судлалын нэг хэсэг юм. Энэхүү үнэгүй SOAR Библи судлалын материалыг үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл www.SoarwithGod.com хаягаар орж үзнэ үү.
More
We would like to thank Amy Groeschel for this devotional. For more information, please visit: www.SoarwithGod.com