Ажил Үйлсээ Эзэнд ДаатгаЗагвар
Зөв Зорилгоо
Би өглөө бүр тухайн өдрийн зорилгоо эргэцүүлэн бодоход анхаарлаа хандуулдаг.
Би өнөөдөр юу хийхийг хүсэж байна вэ? Би үүнийг яаж гүйцэлдүүлэх вэ?
Миний олж мэдсэн зүйл бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд би өдөр тутмын ажлаа Бурханы хүсэлд нийцүүлэх ёстой.
Би бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх гэж хичээсэн, мөн үүнийгээ Бурханы удирдамжаар хийсэн бөгөөд Түүний зам минийхээс хавьгүй дээр гэдгийг бүрэн итгэлтэй хэлж чадна!
Гэсэн хэдий ч, хүмүүс бид өөрсдийнхөө төгс бус ойлголт дээр найдах нь бидний үндсэн чанар юм. Бид зураглалын өчүүхэн хэсгийг харж, тэрхүү өчүүхэн тусгал дээрээ үндэслэн амьдралаа өөрчлөх шийдвэр гаргадаг. Бүхнийг бүрэн харж байдаг Бурханаас яагаад зөвлөгөө авч болохгүй юм бэ?
Их Эзэнд ажлаа даатгах амаргүй. Энэ бол тухайн мөчид үүнийг ойлгохгүй байсан ч бид хүчлэн хийх ёстой өдөр тутмын минь сонголт юм. Зориулалттай байх нь сахилга бат шаарддаг бөгөөд бид энэ сахилга батыг хөгжүүлэх ёстой. Бид өөрсдийн амьдрал маань Бурханы хүсэлд нийцэн, зөв зохицож байгаа эсэхийг баталгаажуулах ёстой. Өнөөдрийн бидний гаргаж буй шийдвэр нэн чухал. Түүний удирдамжийг сонсох эсвэл өөрсдийнхөө ойлголтыг дагах сонголт цаг мөч бүрд хийгддэг.
Танд амьдралаа тууштай зориулалттай амьдрахыг зөвлөж байна. Бидний үнэнч байдал нь Бурхнаас өгөгдсөн мөрөөдөл болон хүсэл эрмэлзлээ биелүүлэхэд хүргэнэ. Их Эзэнд ажлаа даатгаж, Түүний удирдамжийг дагаснаар бидний төлөвлөгөө биелэх болно.
Бурхан таны мөрөөдлийг хардаг.
Таныг хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд Тэрээр маш нарийн зохион байгуулсан байдаг.
Тэр таны л төлөө юм.
Одоо Түүнд ажлаа даатга.
Давид Виллатай холбогдохын тулд Энд дарна уу!
Давидийн подкастыг захиалах бол Энд дарна уу!< /a>
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Эзэнд ажил үйлсээ даатгах нь бидний амьдралд ямар гүн гүнзгий нөлөө үзүүлдэг талаар ярилцах Давид Виллагын хамгийн сүүлийн үеийн төлөвлөгөөнд нэгдэн оролцоорой.
More