Бурханы хүслийг ойлгох нь Загвар
Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөний талаар эргэлзэж байсан удаатай юу? Магадгүй та Бурхан таныг тодорхой нэг ажлыг хийхийг, тодорхой нэг коллежид өргөдөл гаргахыг, эсвэл өөр хот руу нүүсэн нь дээр эсэхийг мэдэхийг хүссэн байх.
Та ийм шийдвэр гаргахдаа Бурханы хүсэл мөн болохыг мэдэхийг хүссэн байх.
Мөн таны өмнө байгаа маш олон сонголтод, та зүгээр л аль нь хамгийн сайн зам болохыг мэдэхийг хүссэн байх. Та Бурхан руу эргэхэд, Тэрээр өөрийн хүслээ илчлэн, таныг зөв шийдвэр гаргахад Тэр таныг чиглүүлнэ гэдэгт итгээрэй.
Бурхан бид бүгдээс юу хүсэж байгааг мэдэхийг хүссэн бөгөөд бид бүгдээрээ зөв сонголт - хамгийн сайн сонголт хийхийг хүссэн.
Тэгээд бид Бурханаас түүний хүсэл юу болохыг асуугаад Түүнийг бидэнд хариулж дохио өгөхийг хүлээсэн.
Магадгүй Бурхан бидэнд үүлэн дунд ТОМ ҮСГЭЭР ТОДООР БИЧСЭН ҮСЭГНҮҮДИЙГ мессеж болгон өгнө гэж найдсан. Тийм боломж бараг байхгүй.
Гэхдээ бидний амьдралд зориулсан Бурханы хүсэл үнэхээр тодорхой юм. Энэ нь түүний Үгэнд - олон удаа бичигдсэн байдаг.
"Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн." - 1 Тесалоник 5:18
"Бурханы хүсэл нь та нарын ариусал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг цээрлэж..." - 1 Тесалоник 4:3
"Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурханы хүсэл юм." - 1 Петр 2:15
"Юу нь сайн болохыг, Хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр Юуг Тэр чамаас шаарддаг вэ?" - Мика 6:8
"Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. - Ром 12:2
Эдгээр эшлэлүүд яг одоо танд тусалж чадаж байна уу?
Магадгүй тийм. Магадгүй үгүй.
Эдгээр эшлэлүүд хэрхэн бид өөрсдийн амьдралаар амьдрах ёстой тухай хэтэрхий ерөнхий санагдаж байхад, харин танд тодорхой нэг асуудал байгаа байх.
Таны тодорхой нөхцөл байдалд хамгийн сайн сонголт хийхэд Бурханы хүсэл юу болох тухай та мэдэхийг хүсэж байгаа.
Тэгэхээр, эхний зүйлс эхэнд.
Бурхан бидний богино- хугацааны аз жаргалаас илүүтэй урт хугацааны зан чанарт илүү их анхаарлаа хандуулдаг!
Яагаад гэвэл Христ бидэнтэй хэр адилхан байх вэ гэдгээс гадна энэ амьдрал дээрх бүх зүйлс замхран алга болно.
Одоо хэрвээ энэ таныг залхааж байгаа бол таны амьдрал дахь Бурханы хүсэл юу вэ гэдгийг мэдэхээс илүүтэй та ямар сонголт хийх хэрэгтэй вэ гэдэг дээр илүү их хариултыг эрэлхийлж байгаа бол, танд зориулсан хайраар үүнийг бичсэн гэдгийг мэдээсэй гэсэндээ таныг үүнийг уншина гэж найдъя.
Тэр асуудал биш гэж үү?
Бурхан биднийг хэн байгаасай гэдгийг мэдэхээс илүүтэй бид хурдан хариулт авах гэж яарах нь асуудал биш байна гэж үү?
Есүс Өөрөө ингэж хэлсэн, "Бурханы хаанчлалыг эхэнд хай, тэгвэл эдгээр зүйлс бүгд та нарт нэмэгдэх болно."
Эдгээр бүх зүйлс - асуултуудын бүх хариултууд нь бидний хийх хэрэгтэй сонголтуудын тухай, эсвэл Бурханы хүсэл юу болох тухай, бидний үнэхээр санаа зовсон эдгээр зүйлүүд Түүний цаг хугацаанд бидэнд нэмэгдэн өгөгдөх болно.
Залбирал бол ийм байна "Түүний хаанчлал ирж Түүний хүсэл биелэгдэх болно.
"Миний хаанчлал ирж, эсвэл миний хүсэл биелэгдэх" биш юм.
Түүний бидэнд зориулсан хүсэл бол илүү Түүн шиг болох, мөн үүнээс илүү сайн зүйл үнэхээр үгүй юм. Бид Түүнд үүн дээр найдаж болно, бас бид Тэр бусад бүх зүйлийн учрыг олно гэдэгт итгэж болно.
Одоо та магадгүй таны амьдралд зориулсан Бурханы тодорхой хүсэл юу вэ гэдгийн хариултыг хайж байгаа байх, санаа зоволтгүй - бид энэ талаар маргааш ярилцах болно.
Гэхдээ одоохондоо, үүнийг мэдээд аваарай - Бурхан танд хайртай бас энэ бол чухал үнэн юм. Яагаад гэвэл хэрвээ Бурхан танд хайртай бол, Тэр үнэхээр хамгийн сайныг танд хүсдэг. Тэгээд Тэр таныг хамгийн шилдэг нь байгаасай гэж хүсдэг
Энэ төлөвлөгөөний тухай
Тодорхой нэг нөхцөл байдалд Бурханы хүсэл юу болох талаар төөрөлдөх үе танд байсан уу? Энэ 3 өдрийн төлөвлөгөөгөөр дамжуулан бидний амьдрал зориулсан Түүний ерөнхий хүсэл бас Түүний тодорхой хүсэл - аль алиныг нь хэрхэн олж мэдэх талаар судлах болно.
More