Жинхэнэ аз жаргалыг олох нь: John Piper-тай хийх чимээгүй цагЗагвар

Finding Real Happiness: Devotions with John Piper

3-с 2 дахь өдөр

Есүст итгэгчид нь Бурханы хувьд үнэхээр үнэ цэнэтэй (бид бол Түүний сүйт бүсгүй!) Тэр бидэнд үнэхээр их хайртай учраас үнэ цэнэтэй байдал маань бидний бурхан болохыг Тэрээр зөвшөөрдөггүй.

Бурхан биднийг төсөөлснөөс маань хамаагүй илүү нэгэн болгодог (үрчлэлт!) хэдий ч Түүний агуу гайхамшгийг бидэнд амсуулахын тулд Тэрээр биднийг өөрсдийгөө үгүйсгэх тийм арга замаар үүнийг үйлддэг.

Өөрсдийгөө шалга. Хэрэв Есүс тантай өдрийг өнгөрүүлэхээр, диван дээр таны хажууд суугаад,“Би чамд үнэхээр хайртай,”гэж хэлвэл Түүнтэй хамт өнгөрүүлэх үлдсэн өдрийнхөө туршид яг юун дээр та анхаарлаа төвлдөрүүлэх бол?

Хэтэрхий олон дуунууд болон сургаалиуд бидэнд буруу хариултыг өгдөг мэт надад санагддаг. Эдгээр нь бидний баяр хөөрийн оргил бол хайрлагдсан мэт мэдрэмжийн дамтамжид оршдог мэт сэтгэгдлийг бидэнд үлдээдэг.“Тэр надад хайртай!”“Тэр надад хайртай!”Энэ бол гарцаагүй баяр хөөр мөн. Гэвч энэ бол оргил биш бас анхаарлаа төвлөрүүлэх зүйл биш.

“Би бол хайрлагдсан нэгэн” Энэ нь ямар утга учиртай зүйл вэ? “Хайрлагдсан байх”гэдэг нь яг юу вэ?

“Чи’бол гайхалтай!”“Чи бол гайхалтай!” хэмээн бүхэл өдрийн турш Есүсийн хэлэхийг харахаас хамгийн агуу, Христийг хамгийн ихээр өргөмжилсөн баяр хөөр ирэхгүй гэж үү

  • Тэрээр хамгийн хэцүү асуултад хариулдаг бөгөөд Түүний мэргэн оюун ухаан бол үнэхээр гайхалтай.
  • Тэрээр үнэхээр муухай, нэвчсэн шарханд хүрдэг бөгөөд Түүний хайр энэрэл үнэхээр гайхалтай.
  • Тэрээр задлан шинжээчийн’өрөөн дэхь нас барсан эмэгтэйг амь оруулсан бөгөөд Түүний хүч үнэхээр гайхалтай.
  • Тэрээр өдөр нь болох’үйл явдлуудыг урьдаас олж хардаг бөгөөд Түүний урьдчилан харах чадвар нь үнэхээр гайхалтай.
  • Тэрээр газар хөдөлж байхад ч хүртэл унтаж байдаг бөгөөд Түүний аймшиггүй байдал нь үнэхээр гайхалтай.
  • Тэрээр, “Абрахамаас ч өмнө БИ БАЙСАН”гэж хэлдэг бөгөөд Түүний үгс үнэхээр гайхалтай.

Харж байгаа зүйлдээ үнэхээр гайхширсан байдлаар бид Түүний хамтаар алхалдаг.

Түүнийг харан гайхширахын төлөө бөгөөд Түүгээр чандарлагдахын төлөө бус Түүний хийх ёстой бүх зүйлс нь (бидний төлөө амиа өргөхийг оролцуулан) Түүний хүслийн дагуу үйлдэгдсэн нь биднийг гэсэн Түүний хайр биш гэж үү? Ялалт, гэмийн төлөөх цагаатгал, уучлал, зөвтгөл, эвлэрүүлэл- энэ бүгд бүгдээрээ болох ёстой байсан. Эдгээр нь бүгд хайрын дагуухүйлдлүүдмөн.

Гэвч тэдгээрүйлдлүүдийгхайрын дагуу болгож байдаг тэр хайрын зорилго нь бид Түүнтэй хамт байх бас ам ангайлгахуйц Түүний алдрыг харах бас үүнд гайхшрахад оршино. Тэр л мөчид бид өөрсдийгөө ч умартан улмаар Түүнийг харж бас мэдэрдэг.

Тиймээс л би пасторуудыг болон багш нарыг ятгаж байгаа юм: Хүмүүсийг Христ’ийн хайрын дагуух үйлдлүүдээр дамжуулан Түүний хайрынзорилгоруу чиглүүлдэг бай. Хэрэв ялалт, гэмийн төлөөх цагаатгал, уучлал, зөвтгөл, эвлэрүүлэл нь Есүсийг таалах байдалд биднийг хүргэхгүй байгаа бол эдгээр нь хайр биш.

Эдгээрийн төлөө зүтгэ. Эдгээрийн төлөө л ’Есүс залбирсан байдаг.

“Есүсээр хайрлагдах нь яагаад таны сэтгэлийг хөдөлгөдөг вэ?”

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Real Happiness: Devotions with John Piper

Бурхан биднээр бахархдаг. Гэсэн хэдий ч Өөрийнхөө агуу гайхамшгийг амсуулахын тулд өөрсдөдөө хэт анхаарал хандуулахгүй байхад Түүний хүсэл оршдог. Энэхүү 3-н өдрийн чимээгүй цагийн судлалаар, Есүсийн хайрын дагуу үйлдсэн үйлдлээс давж Түүний хайрын зорилго нь юу байсныг олж харахад уншигчдыг John Piper урамшуулдаг.

More

We would like to thank John Piper and Desiring God for providing this plan. For more information, please visit: www.desiringgod.org