Одоо юу судлах вэ: Оюутанд зориулсан хувилбарЗагвар

What's Next: Student Edition

7-с 3 дахь өдөр

Гурвал

Гурвал гэдэг нь Бурханы шинж чанарыг илэрхийлсэн нэр томъёо. Бурхан гурван, нэгдмэл байдлаар оршдог. Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнс юм. Энэ гурав бүгд Бурхан ба Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний гурвал.

Эцэг бол бүх хүн төрөлхтний Эзэн. Үүний нотолгоог бил Библи дээрх Хуучин Гэрээнээс бүхлээр нь олж хардаг. Шинэ Гэрээнд Бурхан хүний биеэр Тэнгэрийн улсаас Есүс болж энэ дэлхийд ирсэн. Есүс бол Бурханы Хүү. Бурханы Хүү болох Есүс хүн бас Бурхан байсан. Тэрээр бидний нүглийн төлөө загалмай дээр нас барсан. Есүсийн амьдралын тухай Сайн мэдээний (номууд болох Матай, Марк, Лук болон Иохан) номуудаас олж мэдэж болно. Дараа нь Ариун Сүнс. Бид Есүс миний гэмийн төлөө загалмай дээр нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрөх үед Бурхан Эцэг бидний дотор амьдрах Ариун Сүнсийг бидэнд өгдөг. Ариун Сүнс бол бидний чиглүүлэгч, тохь тухыг өгөгч, бидний өмнөөс Бурхантай холбогдогч юм. Есүсийг нас баран, дахин амилж, Тэнгэрт одсоны дараа анх удаа Сүмд Ариун Сүнс харагджээ (Шинэ Гэрээний
Сайн мэдээний номнуудын дараа).

Үүнийг ойлгоход хэцүү байж магадгүй. Бурхан бол хэмжээлшгүй агуу, цогц бөгөөд бид Түүнийг хэзээ ч бүрэн ойлгож чадахгүй. Эдгээрийг мэдэж байхад л хангалттай: Бурхан Эцэг намайг харж хамгаалж байдаг, Есүс Христ миний төлөө үхсэн, Ариун Сүнс миний дотор амьдарч, намайг чиглүүлж байдаг.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

What's Next: Student Edition

Энэхүү 7 хоногын үндсэн төлөвлөгөөгөөр та Бурханы Үгэн дээрээс Бурхан гэж хэн бэ, хэн байхаар Тэр таныг бүтээсэн бэ гэдгийг таньж мэдэх болно.

More

Life.Church-д энэ төлөвлөгөөг үүсгэсэнд талархъя. Илүү их мэдээллийг www.life.church -с аваарай.