Хүүхдэд Зориулсан БиблиЗагвар
Нэгэн эмэгтэй хөл хөдөлгөөн болсон тал газар зогсох бөгөөд түүний гунигтай нүдэнд аймшигтай дүр зураг харагдаж байв. Түүний хүү үхэж байлаа. Тэр эмэгтэй бол Мариа байсан ба тэрээр Есүсийн загалмай дээр цовдлогдсон газрын ойр зогсож байв.
Яагаад энэ бүх зүйл болов? Есүсийн тэр сайхан амьдрал яагаад ийм аймшигтайгаар төгсөв? Бурхан яаж өөрийн хүүг загалмайд хадагдан үхэхийг зөвшөөрөв? Есүс үнэхээр буруу зүйл хийсэн юм уу? Эсвэл Бурхан алдаа гаргав уу?
Үгүй ээ! Бурхан алдаа гаргаагүй. Есүс ч буруу зүйл хийгээгүй. Есүс бузар хүмүүсийн гарт орж үхэх болно гэдгээ үргэлж мэдэж байсан. Есүсийг бяцхан хүү байхад нь сүм таарсан Симеон болон Мари нар түүний өмнө гуниг байгааг хэлсэн юм.
Есүсийг нас барахаас хэд хоногийн өмнө нэгэн эмэгтэй ирж түүний хөлд үнэрт тос түрхэв. Дагалдагч нар "Юунд мөнгөө дэмий зүйлд үрнэ вэ," гэж гомдоллов. Харин Есүс "Тэр надад сайныг үйлдэв". "Тэр миний оршуулгад зориулж үүнийг хийв" гэв. Ямар хачирхалтай үг вэ!
Үүний дараа, Есүсийн арван хоёр дагалдагчийн нэг болох Иудас ахлагч тахилч нартай Есүсийг гучин мөнгөн зоосоор барьж өгөхөөр тохиров.
Иудейчүүдийн дээгүүр өнгөрөх баяраар Есүс дагалдагч нартайгаа сүүлчийн зоог барив. Тэр тэдэнд Бурхан болон тэднийг хайрласан Бурхны амлалтын тухай гайхамшигтай зүйлийг ярьж өгөв. Тэгээд Есүс талх хуваан тараагаад аяга авч өгөв. Эдгээр нь тэдэнд гэмийн уучлалын төлөөх Есүсийн бие болон цусыг сануулахын тулд үйлджээ.
Дараа нь Есүс нөхдөдөө өөрийгөө золиос болох тухай болон тэд түүнийг орхих болно гэв. "Би хэзээ ч таныг орхихгүй", гэж Петр хэлэв. Есүс "Тахиа донгодохоос өмнө, чи намайг гурван удаа үгүйсгэнэ" гэв.
Тэр шөнө Есүс Чидун уул уруу залбирахаар явлаа. Түүнтэй хамт явсан дагалдагч нар нь унтаж байв. Есүс "Эцэг минь боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог" гэж залбирлаа.
Гэнэт зэвсэглэсэн олон хүн Иуадасаар удирдуулан цэцэрлэгт хүрч ирэв. Есүс тэднийг эсэргүүцсэнгүйд Петр тэдний нэгний чихийг илдээр тастав. Есүс чимээгүйхэн очоод нөгөө хүнд хүрч түүний чихийг эдгээв. Есүс түүний баригдах нь Бурхны хүсэл гэдгийг мэдэж байв.
Цугласан олон Есүсийг барин ахлагч тахилчийн гэрт аваачив. Тэнд ахлагч тахилч нар Есүс үхэх ёстой гэцгээв. Петр ойролцоох харуул дэргэд зогсон харж байлаа. Хүмүүс Петрийг хараад гурван удаа "Чи Есүстэй хамт байсан!" гэхэд Петр гурван удаа үгүйсгэж Есүсийн хэлснээр болов. Хүмүүс Петрийг ч харааж зүхэж байв.
Яг энэ үед тахиа донгодов. Энэ нь Петрт Бурхны дуу хоолой мэт сонсогдов. Есүсийн хэлснийг санаад Петр гашуудан уйлав.
Иудас бас харамсав. Тэр Есүс ямар ч гэмт хэрэг юм уу буруу зүйл хийгээгүй гэдгийг мэдэж байв. Иудас ахлагч тахилч нар дээр очиж гучин мөнгөн зоосоо буцаан өгсөн боловч тэд авсангүй.
Иудас зооснуудыг шидээд, тэндээс гарч өөрийгөө дүүжилжээ.
Ахлагч тахилч нар Есүсийг Ромын захирагч Пилат дээр авч ирэв. Пилат "Би энэ хүнээс ямар ч гэм буруу олсонгүй" гэв. Гэвч хурсан олон "Түүнийг цовдол! Түүнийг цовдол!" гэцгээж байлаа.
Эцэст нь Пилат Есүсийг загалмай дээр цовдлох ял оноов. Цэргүүд Есүсийг цохиж түүний нүүр лүү нулимж бас ташуурдаж байв. Тэд өргөст тороор титэм хийж түүний толгойг ороов. Дараа нь тэд түүнийг цовдлохоор модон загалмайд хадав.
Есүс тэр ийм замаар үхэх болно гэдгээ мэдэж байлаа. Тэр бас түүний үхэл түүнд итгэсэн хүмүүст гэмийн уучлалыг авчрах болно гэдгийг мэдэж байв. Есүстэй хамт хоёр гэмтэнийг загалмайд цовдолжээ. Тэдний нэг нь Есүст итгээд диваажинруу явсан ч харин нөгөө явж чадсангүй.
Олон цаг зовсны эцэст Есүс "Гүйцлээ" гээд амьсгал хураав. Түүнийг нас барсны дараа шавь нар нь түүнийг хадан булшинд тавив.
Тэгээд Ромын цэргүүд булшийг битүүлээд хамгаалж байв. Хэн ч орж бас гарч чадахааргүй болгожээ.
Хэрвээ түүх үүгээр төгсвөл үнэхээр гунигтай байх байлаа. Гэвч Бурхан гайхамшигтай зүйлийг хийсэн юм. Есүс үхээд дууссангүй!
Долоо хоногийн эхний өдрийн өглөө Есүсийн дагалдагчид хадан булшийг битүүлсэн чулууг хөдөлгөсөн байхыг харав. Тэд дотор ороод хартал Есүсийн бие байсангүй.
Нэгэн эмэгтэй булшны гадна гашуудан байв. Есүс түүний өмнө гарч ирэв! Тэр баярлан яаран гүйсээр бусад дагалдагч нар дээр ирээд "ЕСҮС АМЬД БАЙНА! ЕСҮС ҮХЛЭЭС АМИЛСАН" гэж хэлэв.
Удалгүй Есүс дагалдагч нар дээрээ очоод тэдэнд хадаас орсон шархтай гараа үзүүлэв. Энэ бол үнэн. ЕСҮС ДАХИН АМИЛСАН! Тэр өөрийг нь үгүйсгэсэн Петрийг уучилав. Дагалдагч нар нь энэ тухай хүн болгонд хэлж байлаа. Тэгээд тэр энэ дэлхийд төрөхөөсөө өмнө амьдарч байсан тэнгэрийн улсдаа буцжээ.
Төгсөв
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Яагаад дэлхий дээр ийм их зовлон зүдгүүр байдаг вэ? Ямар нэг найдвар байдаг уу? Үхлийн дараа амьдрал бий юу? Дэлхийн жинхэнэ түүхийг уншиж байхдаа хариултуудыг олох.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Хүүхдэд зориулсан Библи, Inc.-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleforchildren.org/languages/mongolian/stories.php