Таны амжилтын жил: Шинэ жилээ эрч хүчтэйгээр эхлүүлэх 5 өдрийн урам зоригЗагвар
![Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F34913%2F1280x720.jpg&w=3840&q=75)
4 ДЭХ ӨДӨР – АМЬДРАЛЫН Б ТАЛ
Өнөө үед бид утаснаасаа хөгжмийг чихэвчээр ихэнхдээ сонсдог болжээ. Бүх зүйл дижитал болсон. Кассет тоглуулагч, пянз тоглуулагч зэрэг зүйл байдаг байсан. Гэвч зөвхөн пянз нь хэд хэдэн төрөлтэй байлаа.
Пянзан дээр л зөвхөн дуу байдаг байсан үеийг та магадгүй мэдэхээр хөгшин биш байх. Өнөөгийн дижитал үед нэгэнтээ хоёрхон дууг багтаасан пянз байдаг байсан гэдэгт итгэхэд бэрх байж болох юм. Нэг дуу А талд, нөгөө дуу нь Б талд байдаг байв.
Нэг пянзанд арав эсвэл арван хоёр дуу байдаг байсан энэ нь 33 эсвэл үүнээс урт бичлэгт багтдаг ч нэг дуутай пянз 45 гэж зарагддаг байв. Хоёуланг нь пянз тоглуулагчаар тоглуулах хэдий ч 45-д зориулсан тусгай залгуур хэрэгтэй болдог учир нь пянзнаас нүх нь хамаагүй том байдаг байлаа.
Хит болох болов уу гэж бичлэгийн компанийн бодсон дуу нь А талд, нөгөө талд буюу Б тал дахь дуу нь яваандаа мартагдах дуу байдаг байлаа. Гэвч заримдаа хит дуу Б талд байх тохиолдол байдаг байв.
Зарим алдартай дуунууд Б тал дээр бичигдсэн дуунууд байв. Эдгээр нь Бийтлзийн “I Saw Her Standing There”, Күйний “We Will Rock You”, Елвис Преслигийн “Hound Dog”, Рик Жэймсийн “Super Freak”, Роллинг Стонсийн “You Can’t Always Get What You Want” гэх мэт.
Үйлс 16: 6-7-д, "Азид үг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын нутгаар дайран өнгөрч, Мусиад ирээд Битун явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй." гэж бидэнд хэлдэг.
Бурхан Паулын А талыг зогсоосон - энэ нь түүний амжилттай байх болно гэж бодсон хэдий ч тэр Б тал болох Македонид очдог. Гэвч энэ нь түүхийг тэр чигээр нь өөрчилжээ. Христэд итгэх итгэл Азиас Европ руу хүртэл ахив. Чуулган Европт үндэслэгдэн бий болж улмаар дэлхий даяар тархсан.
Паул төлөвлөгөөгөө өөрчлөхөөр урам зоригтойгоор бас эергээр хариулаагүй байсан бол энэ хэзээ ч болохгүй байх байлаа. Тэр Бурханд уурлан эсвэл өөрөө өөртөө харамсаж болох л байсан. Тэр сэтгэл гонсгор байдалтайгаар Европ руу явсан бол Бурханы ажилд өөрийгөө бүрэн зориулж чадахгүй байх байсан. Гэвч үүнийхээ оронд тэр олон хотуудад Чуулганыг үүсгэн байгуулжээ.
Магадгүй та яг Паулын адил огтхон ч төлөвлөөгүй байсан нөхцөл байдалд байгаа байж болох юм. Энэ нь таны төсөөлснөөс огт өөр байж болох юм. Гэвч таны төсөөлж мөрөөдөхөөс хамаагүй агуу амжилт, хамаагүй агуу нөлөөллийг авч ирэхэд Бурхан үүнийг ашиглаж болно.
Б талд чинь Бурхан юу хийж болохыг та мэдэх ямар ч аргагүй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Your Breakthrough Year: 5 Days of Inspiration to Kickstart Your New Year](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F34913%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Шинэ жил таны амжилтын жил байх боломжтой. Тантай өнгөрсөн жил нүүр тулсан саад тотгорын ар талд амжилт тан таныг хүлээн байна. Амьдралд тан хэрэгтэй байсаар ирсэн тэр л амжилтаа энэ жил олж болох юм. Энэ жилийг хамгийн шилдэг жилээ болгохуйц урам зоригийг энэ төлөвлөгөө тантай хуваалцах болно.
More