Өгөөмөр байх: Мөнгөтэйгөөр ба мөнгөгүйгээрЗагвар

Being Generous: With and Without Money

5-с 1 дахь өдөр

Надад бусадтай хуваалцахуйц ямар нэгэн зүйл бий

Санхүүгийн нөхцөл байдлаасаа үл хамааран та өгөөмөр нэгэн байх боломжтой. Энэ нь эд хөрөнгөтэйгөө хэрхэн харилцахад маань нөлөө үзүүлдэг сэтгэлгээг өгөөмөр байдал гэдэг учраас аж. Өгөөмөр байх нь дандаа амархан байдаг юм биш ч энэ бол Есүстэй адилхан амьдрах хамгийн шилдэг арга замуудын нэг нь мөн.

Та тэрбумтан эсвэл дунд сургуулийн хүүхэд байж болно. Аль нь ч байсан хамаагүй та өгөөмөр нэгэн байж болно. Дараагийн хэдэн өдрийн туршид өгөөмөр байдлын талаарх бодол санаандаа шинээр суулгах товчлуурыг бид дарах болно. Өдөр бүртээ хэрхэн Есүсийн үлгэр жишээг дагах талаар бид олж судлах ба улмаар богино залбирал, уриалга үүнтэй дагалдах болно.

Есүс ирэхэд бэлэн бай

Есүсийг олон нийтийн үйлчлэлээ эхлүүлэхээс хэдэн сарын өмнө дэлхийг аврах Аврагч ирэх талаарх цуу яриа тархаж эхлэв. Тэр ямархуу Нэгэн байх талаар асар олон үзэл бодлууд хүмүүст байсан тиймээс ч тэд Есүсийн үеэлээс хариултыг олж авахаар очицгоов.

Аврагчийн ирэлтэд хэрхэн бэлэн байх талаар мэдэхийг хүссэн олон хүн байлаа. Магадгүй цээжил хэмээн тодорхой эшлэлүүдийг эсвэл залбирах цоо шинэ арга замуудыг өгөх боловуу гэж тэд хүсэн хүлээсэн. Харин үүний оронд, Иохан тэдэнд ингэж хэлжээ:

... "Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн." Лук 3:11

Өгөөмөр байдлын тэгшитгэлээс Иохан мөнгийг авч, хүн бүрт хуваалцах зүйл гэж байдаг учраас хүн бүр өгөөмөр нэгэн байх боломжтой гэж бидэнд хэлж байна. Тэгэхээр өгөөмөр байдал гэж юуг хэлэх вэ? Бусдад туслахын тулд өөртөө байгаа зүйлээ хуваалцахыг өгөөмөр байдал гэдэг.

Энэ тодорхойлолт ямар энгийн болохыг та харж байна уу? Үүнд бидний мөнгө багтдаг ч мөн бидэнд байгаа өөр бусад бүхий л зүйл үүнд ордог. Тэгэхээр өгөөмөр хүн гэж өөртөө байгаагаа бусадтай хуваалцдаг хүнийг хэлнэ.

"Бусадтай хуваалцахуйц юу надад байна вэ?" гэдгийг өнөөдөр та өөрөөсөө асуугаарай. Магадгүй энэ нь материаллаг эх сурвалж, онцгой чадвар эсвэл хуваарт чинь байх зав чөлөөтэй цаг чинь байж болох юм. Тэр ч бүү хэл текст мессэжээр энэрэнгүй үгсийг бусалтай хуваалцах ч хүртэл өгөөмөр байх аж. Есүсийг дагах цоо шинэ арга замыг нээхийн тулд өгөөмөр байдлын тодорхойлолтоо өргөсгө.

Залбир: Бурхан, бусдын хэрэгцээг хэрхэн хангаж чадахаа нээхэд надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Уриалга: Бусадтай хуваалцах ёстой хэдэн зүйлсээ цаасан дээр бич.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Being Generous: With and Without Money

Магадгүй та тэрбумтан эсвэл дунд сургуулийн хүүхэд байж болох ч–аль нь ч байсан хамаагүй та өгөөмөр нэгэн байж болно. Өгөөмөр байх нь банкны данстай чинь биш харин сэтгэлгээтэй тань хамааралтай зүйл. Есүс өгөөмөр амьдралаар амьдарсан бөгөөд Түүний үлгэр жишээг дагахад Тэр таныг урьж байна. Өгөөмрөөр амьдрах энгийн алхамуудаар энэ 5-өдрийн Төлөвлөгөө таныг хангах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

Холбоотой төлөвлөгөө унших