Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы сайн сайхны дагуу амьдрахЗагвар

Living Out God's Goodness

4-с 3 дахь өдөр

ЗӨВ СЭДЭЛТҮҮД

БУРХАНТАЙ ЯРИХ
Зөв зүйлийг хийхэд Тэрээр бидний сэдэлт болж байдагт нь Бурханд таларх. Зөв сонголтуудаар тань дамжуулан Түүнд алдрыг авч ирэхэд туслахыг Түүнээс гуйн залбир.

ГҮНЗГИЙРҮҮЛЭХ
"Сайн үйлсийн гинж" хий. Ижил урттай, нарийхан хэдэн ширхэг цаас хайчил. Цаас бүхэн дээр, гэр бүлийн гишүүн эсвэл найздаа зориулан хийж болох сайн үйлсийг бич. Цавуу эсвэл скоч ашиглан цагирагуудаа хооронд нь холбо (гинж болгон). Гэр бүлийн гишүүн бүр нэг цагирагыг авч тэр өдөртөө тэрхүү сайн үйлсийг хэн нэгэнд зориулан үйлд. Анхаарах зүйл: Сайн үйлсийг зориулан хийсэн хүндээ би байсан гэдгээ бүү хэл. Сайн үйлс хийснийхээ төлөө анахаарлыг татахын оронд сайн үйлсэд л анхаарлаа хандуул.

УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ
Сайн үйлс хийж байгааг маань хэн нэгэн олж харах нь сайхан л байдаг. Гэвч зүгээр л бусдад олж харагдахын тулд сайн үйлсийг бид үйлддэггүй. "Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс чинь та нарт шагнал олдохгүй" (Матай 6:1) хэмээн Есүс хэлсэн байдаг. Ямар нэг зүйлийг яагаад хийх болсон шалтгаан (сэдэлт) нь юуг (сайн үйлс) хийх гэдэгтэй эн тэнцүү чухал зүйл мөн. Үнэхээр сайн байх нь Бурханыг гэсэн бидний хайр болон Түүнийг хүндлэх гэсэн хүслээр маань сэдэгддэг. Сайныг үйлдэх хамгийн шилдэг сэдэлт бол Түүнийг гэсэн бидний хайр байдаг, учир нь энэ нь Бурханд алдрыг авч ирдэг.

БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ
- Бусдад таалагдахыг эсвэл тэдэнд харуулахыг хүссэндээ ямар нэгэн сайн зүйл хийсэн тохиолдлынхоо талаар ярь
- Хэн ч анзаарахгүй гэдгийг нь мэдсээр байж сайн зүйлийг хийх нь хэцүү юү? Тийм бол яагаад, үгүй бол яагаад?
- Сайн үйлсийг хэнд ч харагдахгүйгээр нууцаар хийхэд тань Бурхан яагаад сэтгэл хангалуун байдаг вэ?
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Living Out God's Goodness

"Томоотой байгаарай!" гэдгийг хүүхдүүд—эцэг эх, багш нар тэр ч бүү хэл түрэмгий ах эгч нараасаа олонтаа сонсдог. Гэвч "томоотой байх" гэдэг нь яг ямархуу байдлыг хэлдэг юм бол? Энэхүү дөрвөн -өдрийн уншлагын төлөвлөгөөгө...

More

From Focus on the Family's www.focusonthefamily.com/youversion. © [2011] [Jeanne Gowen Dennis]. Used by permission. For more information, please visit: www.focusonthefamily.com/youversion.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна