Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй ЦагЗагвар

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

5-с 1 дахь өдөр

Тэмцэл, Төгсгөл, Итгэл

Анхаар

"Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан." (2 Тимот 4:7).

Гараандаа

Би 2018 оны 2 Тимот 4:7 дээр үндэслэсэн ХИТН-ийнкемпийн "Хүчтэй" хэмээх сэдэв нь Бичээсээр дамжуулан өдөр тутмын сүнслэг аялалыг спортын зарчмуудтай хамгийн сайн холбож чадсан сэдвүүдийн нэг гэж итгэдэг.

Энэхүү ишлэлийн гурван бүрэлдэхүүн хэсэг болох: Тэмцэл, Төгсгөл, Итгэл-ийганхааралтай авч үзье.

Тэмцэл. Таны өнгөрсөн амьдрал болон одоогийн амьдралд, таныг илүү хүчтэй тэмцэж, өрсөлдөж, өвдөлтийг даван туулахад урамшуулан зоригжуулсан дасгалжуулагч нарынхаа талаар бод доо.

Бид бүгд талбай дээрх "тэмцэл"-ийг мэддэг ч, итгэгчид ёрын муу сүнслэг хүчний эсрэг байнгын тэмцэх тэмцэл байдгийг ойлгох ёстой.

Бид эдгээр тулалдаанд ганцаараа тэмцэж чадахгүй. Гэвч гайхалтай мэдээ нь бид замдаа тулгарах бүх сүнслэг саад бэрхшээлийг даван туулах Бурханы Сүнсээр зэвсэглэсэн юм. Хэрэв бид Түүний хүч чадлаар тэмцвэл давуулан дийлэх болно.

Төгсгөх.Эцэг эх, хань ижил, дасгалжуулагч эсвэл тамирчин хүнийхээ хувьд гүйх тодорхой "уралдаан" та бидэнд өгөгдсөн юм. Бүх замын туршид бариаг хүртэл тэмцээнээ дуусгахын төлөөБурхан биднийг дууджээ.

Манай гэр бүлийн хувьд, эхлүүлсэн зүйлээ 100 хувь дуусгахыг чухалчилдаг.Уралдаан дуусахаас өмнө, ялангуяа хэцүү болвол уралдааныг орхих төрөлхийн хандлага бидэнд бүгдэд нь байдаг. Эцсийн эцэст бид хэрхэн эхэлж байгаа нь биш, харин хэрхэн дуусгах нь чухал юм. Филиппой 3:14-т Паулын хэлснээр: "Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг." гэж хэлсэн шиг, эхнээс нь илүү сайн төгсгөж чадах, барианы шугам руу тэмүүлдэг хүмүүсийг дэлхий хүсч байна. ХИТН-ийн Ерөнхийлөгч/Гүйцэтгэх захирал Шейн Уильямсон/Shane Williamson/

Яв

1. Бурхан чамтай хамт байгаа бөгөөд таны тулалдаанд Тэр тусална гэдэгт та итгэдэг үү?

2. Та энэхүү итгэлээ хэрхэн илүү гүн гүнзгий болгох вэ?

3. Таны тэмцэл юу ч байсан, ямар ч нөхцөл байдалд Бурхан үнэнч хэвээр үлдэнэ гэдэгт итгэ.

Дасгал

• Дуулал 46:1

• 2 Коринт 4:10

• Ефес 6:12

Илүү цаг

"Аав аа, Та миний тэмцэлд надтай хамт байгаа гэдэгт би итгэхийг хүсч байна. Өөрөөр бай гэж нийгэм надад хэлэх үед хүчтэй, зоригтой байх нь заримдаа хэцүү байдаг. Би Таны сайн сайхныг тунхаглахын тулд Танаас хүч чадал, баяр баясгалан, эр зоригийг гуйж байна. Амен."

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Хүч Чадал: Тамирчдад Зориулсан ХИТН-ийн Чимээгүй Цаг

ХИТН -ийн сэтгүүлийн агуулгаар зохиосон энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь Христэд итгэгч тамирчны хүч чадал нь тэдний спорт дахь болон спортын гаднах амьдралтай нь хэрхэн салшгүй холбоотойг судалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

Холбоотой төлөвлөгөө унших