Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 9 дахь өдөр

МЭРГЭН УХААНТАЙ

Шийдвэр гаргаж байхдаааль нь зөв сонголт болохыг мэдэхгүй тийм тохиолдол танд байсан уу? Эсвэл амьдралынхаа тэхий дунд нь очоод, аль замаар ба ямар чиглэлд явахаа мэдэхгүй санагдаж байсан үе чамд бий юу? Энэ бол чи амьдрах биш амьдрал чамаар амьдруулж буй мэт санагддаг нийтлэг тохиолддог зүйл юм.

Итгэлтэй эмэгтэйчүүдийн хувьд бид зөвхөн цорын ганц эх сурвалж болох Есүс Христ болон Түүний Үгэнд л найдах хэрэгтэй гэдгийг мэднэ. Гэвч ямар мэдээлэл нь ухаалаг, үнэн зөв, ямар мэдээлэл нь тийм биш гэдгийг хэрхэн таньж мэдэх вэ? Үнэнийг хэлэхэд, өнөөгийн бидний нийгэмд хэнд, юунд итгэхээ олж мэднэ гэдэг хэцүү. Гэхдээ сайн мэдээ бол, Бурхан бидний мэдэх ёстой бүх хариултыг -Түүний Тоглолтын ном- Библид бичсэн байдаг.

Өөрсдийгөө мэргэн гэж боддог хүмүүсийг ичээхийн тулд Бурхан Өөрийн агуу хошин шогийн мэдрэмж, үзэл бодлоо илэрхийлэгч хүч чадлаараа энэ дэлхийнмунхаг зүйлсийг сонгосон (1 Кор 1:27). Дээрээс ирэх мэргэн ухаан нь цэвэр ариун, амар амгаланг эрхэмлэгч, үргэлж эелдэг зөөлөн бөгөөд бусдын төлөө бэлэн байдаг. Тиймээс бид Бурханаас, Түүний Үг болон Түүний Сүнсээр үнэн ба мэргэн ухааныг хайх үед бид юу нь сайн юу нь мууг ялгаж сурдаг. Энэ нь бид тэмцээнд орохоор өөрсдийгөөцэнэглэдэгтэй ижил зарчим юм. Тэмцээний өмнө их хэмжээний,илчлэг ихтэй хоол идэх нь ухаалаг хэрэг үү? Мэдээжийн хэрэг үгүй л байх. Энэ нь бидний бие махбодид болон тэмцээнд оролцоход сөргөөр нөлөөлнө гэдгийг мэдэх мэргэн ухаан бидэнд бий. Бид тоглолтын талбарт амжилтанд хүрэхийг хүсч байвал бие махбодоо эрүүл, чанартай хоол хүнсээр тэтгэх хэрэгтэй гэдгээ мэддэг. Бид хэнийг, юуг сонсоход ч үүнтэй адил зарчим хэрэгжинэ.

Мэргэн ухааны өөр нэг хэсэг нь Бурханыг дуулгавартай дагах явдал юм. Бид Их Эзэнээс эмээх тухай уншихад,энэ нь Түүнийг хайрлаж, хүндэлж, Түүнтэй нэгдэж, дуулгавартай байхыг хэлдэг. Бид Бурхан болон Түүний мэргэн ухаантай өөрийгөө нийцүүлэн, Түүний Сүнстэй холбоотой үедээ,бид шийдвэр гаргахдаа зоригтой байдаг. Учир нь Түүний Сүнс чиний дотор оршдог тул; тэрхүү Сүнстэй холбогдон мэргэн ухааныг авдаг.

Та спортод эсвэл амьдралдаа зөв зүйл хийх үед (мэргэн ухаанаа харуулахад) дарамт шахалт, эсэргүүцэлтэй тулгарч байснаа мэдэрсэн тохиолдол танд байсан уу? Энэ яг ямар зүйл байсан бэ? Чамд ямар санагдсан бэ?

Бурханы өгсөн мэргэн ухааныг ашиглах үед бидний хийж чадах зүйлбол үнэхээр гайхалтай. Энэхүү мэргэн ухаанаар бид баг хамт олон удирдах, гэр бүлээ бэхжүүлэх эсвэл байгууллагаа удирдах боломжтой. Дараагийн удаа амьдралдаа эргэлзэх эсвэлайх, аль зүгт явахаа мэдэхгүй, өөрийн ур чадварт эргэлзвэл, Бурханы Сүнс чиний дотор оршиж буй тул ЧИ БОЛ МЭРГЭН гэдгээ санаарай. Чи үргэлж илүү их мэргэн ухааныг олж авах боломжтой. Чи зөвхөн гуйх хэрэгтэй.

Энэ тухай ярь:

Та нар багийн найзууд учраас, Бурханы охидууд гэж хэн болох талаарх үнэний тухай сурахад бие биедээ тусалж чадна. Тоонд хүч байдаг гэсэн онолыг Судар дэмждэг ба - Эцэг Өөрөө Гурвын нэг гэжхэлсэн байдаг, тиймээс таны өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэлд ч энэ нь хамаатай юм. Багийн найзуудтайгаа хүчээ нэгтгэснээр та зүрх сэтгэлийн энэхүү тэмцэлдээ өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо өсгөж чадна. Дараах асуулт, дасгалыг бүлгээрээ хамтран хийцгээе:

1.Өнөөдөр ямар шийдвэр эсвэл ямар хэсэгт Бурханы мэргэн ухаан чамд хэрэгтэй байна вэ?

2. Та Бурханы хонь мөн үү?

3. Та ямар нэгэн нөхцөл байдалд санаа зовохдоо, хэнээс мэргэн ухааныг эрэлхийлдэг вэ?

Залбирал:

Тэнгэрлэг Эцэг минь, энэ дэлхий бүтээгдсэнээс эхлээд төгсгөл хүртэл төгс төлөвлөгөө зохиосон Танд баярлалаа. Таны төлөвлөгөөний нэг хэсэг болсондоо би талархаж байна. Би дуудлагадаа итгэлтэйгээр алхахад зохисгүй мэт санагдах үед намайг үнэ цэнэтэй гэдгийг надад сануулаарай. Зөвхөн Та л зохистой бөгөөд зөвхөн Та л хүндэтгэл, алдар, магтаал хүртэх ёстой гэдгийг надад сануулж өгөөч. Таны урьдчилан бэлдсэн төлөвлөгөө тань надад таалагдаж байна. Байгаа газрынхаа хүмүүст хүрээсэй хэмээн намайг бэлтгэсэнд Танд талархъя. Есүсийн нэрээр, амен.

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Олон эмэгтэй тамирчдад тулгардаг зориг, мэргэн ухаан, Гоо үзэсгэлэн, үнэ цэнэ, хүч чадал зэрэг асуудлуудын талаар библийн ойлголтыг зааснаар тамирчид Жинхэнэ гоо үзэсгэлэнг ойлгож, бурханлаг, эмэгтэйлэг, өрсөлдөх сэтгэлтэй байх боломжтой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/