АмралтЗагвар

Амралт

5-с 4 дахь өдөр

Онцгой Амралт

Анхаар

“Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм.” - Еврей 4:9-10

Гараандаа

Биднийг галзуу гэж дуудаарай зарим хүмүүс тэгж дууддаг байлаа, гэхдээ саяхан эхнэр бид хоёр хүүхдүүдээ спортоос нэг улирал чөлөөлж өгөв. Бид ядарсан байв. Эцэж цуцахад хүргэсэн үндсэн гурван саад тотгорт бид буруутай байв:

1. Бид бардам байв. Манай хэд хэдэн хүүхдүүд маш өрсөлдөөнтэй багуудад тоглохоор сонгогдсон тул бид баяртай байсан юм. Үүний үр дүнд, бид өөрсдийн амьдралаа бүтцээр нь өөрчилж, ямар нэгэн байдлаар харьяалагдахын тулд амралтаа ч золиослохыг хүсч байв.

2. Бид бие даах чадвартай болсон байв. Хэзээ нэгэн цагт “ажил”-н хэсэг—бидний өөрсдийн хичээл зүтгэл ба тэмүүлэл нь -итгэл ба итгэх талбарыг маань гүйцэд түрүүлсэн байв. Бүх зүйлд “тийм” гэж хэлэхгүй бол Түүний төлөвлөгөөнүүд сүйрч магадгүй гэж итгэх хавханд унасан юм. Амар гэж Бурхан хэлж, амралт бол бидэнд өгсөн “бэлэг” гэж нэрлэсэн бол, бид энэхүү бэлгийг үнэлж, хамгаалах хэрэгтэй юм.

3. Бид айсандаа л үйл ажиллагаагаа явуулж байсан. Заримдаа, бид хүүхдүүддээ “үгүй”гээд хэлчихвэл хүүхдүүд маань алдаж, хоцорч магадгүй гэдэг худал зүйлд итгэсэн байлаа. Гэвч бидний амралт бол үнэн хэрэгтээ бидний амьдралын талбар бүрийг өөрчлөн, тоглоомондоо илүү дуртай болгон шинэчилсэнийг бид олж мэдсэн билээ.

“Амралт бол бидний оюун бодол, бие махбодь ба сүнслэг амьдралын маань эрүүл байх үндсэн хэсэг юм. Үүнийг бид биш, Бурхан хянадаг гэдгийг бидэнд сануулдаг. Мөн, эцэст нь, амралт бол Бурханыг бидний амьдралын Эзэн хэвээр байлгадаг билээ”. –/Жимми Пэиж/

Яв

1. Та хангалттай амардаг уу? Хэрвээ үгүй бол, яагаад?

2. Бардамнал, бие даах чадвар, эсвэл айдас – зэргийн алинд нь та хамаарч байна? Яагаад?

3. Амралтаа сэргээхийн тулд та ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?

Илүү цаг

“Аав минь , амьдралаа үйл ажиллагаагаар дүүргэсэн хавханд унахгүй байхад минь туслаач. Танд “за”гэж хэлэхээс минь намайг хойш нь чангааж буй зүйлсэд “үгүй” гэж зоригтойгоор хэлэхэд минь туслаач. Амен."

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Амралт

ХИТН-ийн Сэтгүүлийн агуулгатай нийцсэн энэхүү 5 өдрийн унших төлөвлөгөөнөөс “Амралт “ –д анхаарлаа хандуулаад зогсохгүй амралт, шинэчлэл болон тэнгэрлиг бүтээл болсон Амралтын Өдрийг ариунаар сахихын ач холбогдлын талаар олж мэдэх юм. Энэ нь завгүй цагийн хуваариасаа шалтгаалан бие махбодын ба сүнслэг –амралтын аль алинд нь зориулан цаг гаргаж чадахгүй байгаа дасгалжуулагч ба тамирчиддаа ирээдүйгээ төлөвлөх ба урам зоригтой байхад нь тус дөхөм болох юм.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/