Бурхан бол _______Загвар
Бурхан Яг Энд Байна
“… үүнд итгэлтэй байгаарай: үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.”Матай 28:20 АБ2013
Бурхан үргэлж л хүмүүстэй харилцаатай байхыг хүсдэг байсан бөгөөд энэ хүсэл нь цаг хугацааны явцад янз бүрээр илэрч байсныг бид харж болно.
Эхэнд, Бурхан цэцэрлэгт хүрээлэндээ Адам, Евагийн дунд алхан хамт амьдарч байсан. Тэд нүгэл үйлдсэн нь Бурхантай харилцах харилцааг маань тасалсан ч бидэнтэй ойр байх Түүний төлөвлөгөөг зогсоогоогүй.
Бурхан Эцэг Түүнтэй харилцах бидний харилцааг засахын тулд Есүсийг дэлхий рүү илгээсэн бөгөөд Есүсийн дэлхий дээрх сүүлчийн сургаалуудын нэгэнд Тэр үргэлж бидэнтэй хамт байхаа амласан байдаг. Үүнээс ч илүүтэйгээр Тэр дагалдагчдадаа бидний доторх Бурхан болох Ариун Сүнсийг хүлээн авна гэж амласан.
Бид Христийг дагах үед Бурханы Ариун Сүнс бидэнтэй зөвхөн хамт байдаггүй — Тэр бидний дотор байдаг. Хуучин Гэрээнд, хүмүүс Бурханы оршихуйг мэдрэхийн улд сүм рүү явах ёстой байсан. Харин одоо, бид Есүсийг өөрийн Аврагч Эзэнээ болгон хүлээн авах үед, бид өөрсдөө Бурханы Сүнс орших ариун сүм болдог.
Бурхан бидэнтэй ойр байхыг хүсдэг бөгөөд, Есүсээр дамжуулан Түүний хүсэл дахин бодитой болсон. Хэдийгээр бид Түүний төгс хаант улсад Түүнтэй хамт амьдрахын тулд Бурхан бүх зүйлийг шинэчлэх өдрийг тэсэн ядан хүлээж байгаа ч тэр өдөр болох хүртэл хийх ажлыг Бурхан бидэнд өгсөн.
Тэр анхнаасаа л хүмүүсийг Түүний бүтээлүүдийг захирахыг хүссэн. Бид дэлхий дээр байх хугацаандаа хийх даалгавар болоод бэлгүүдийг Бурхан бидэнд өгсөн, тиймээс аврал бол тэнгэрийн улсад хүрэх зүгээр нэг тасалбар төдий зүйл биш—аврал бол энэ дэлхий дээр диваажинг авч ирэх ажлын урилга юм.
Бид өөрсдийн хүчээр ажиллахгүй. Бид юу ч хийсэн бидний доторх Ариун Сүнсэнд найдан, Бурхантай хамтрах болно. Бид Бурханаас өөр юу ч хийж чадахгүй, гэхдээ бидний дотор амьдардаг Түүний Сүнстэй амьд Бурханы ариун сүмүүдийн хувьд бид бодож байснаасаа ч илүү ихийг хийж чадах болно.
Бид Бурханыг тэнгэрт байгаа алс холын орших Нэгэн, тэр ч байтугай Түүнийг “дээд давхарт байгаа том залуу” гэж хэлэх нь олонтаа байдаг. Гэхдээ Бурхан яг энд бидний дунд байна.
Мөн бид Бурханы оршихуй бидэнтэй хамт, бидний дотор байгааг мэдсэн цагтаа Түүний сайн мэдээг бусадтай хуваалцаж, дэлхий дээр Түүний сайн сайхныг улам ихээр авч ирэх Түүний бидэнд тавьсан зорилгынхоо төлөө ажиллаж чадна.
Залбир: Бурхан, Би Есүсийг амьдралдаа урих үед Та зөвхөн надтай хамт байгаад зогсохгүй миний дотор байдагт баярлалаа! Таны Ариун Сүнс намайг удирдаж, энэ өдрийг минь удирдан чиглүүлээсэй гэж би гуйж байна. Өөрийн хаант улсыг энэ дэлхий дээр хэрхэн илүү ихээр авч ирэхийг надад харуулж, тэнгэр дэх хүслээ биелүүлэхийн тулд хүмүүстэй хамтран ажилладагт тань талархъя. Би Танд итгэж, өнөөдөр Таны оршихуйг илүү их мэдрэхийг хүсэж байна. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.
Уриалга: Та өнөөдөр Бурхантай харилцаж Түүний оршихуйд орох үедээ Сүнс танаар дамжуулан юу хийхийг санал болгож байгаад онцгой анхаарал хандуулж, үүнийг хийх зоригийг Түүнээс хүсээрэй!
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан гэж хэн бэ? Хүн бүрд л өөр өөр хариулт байдаг боловч аль нь үнэн болохыг бид хэрхэн мэдэж болох вэ? Бурхантай, христитгэлтнүүдтэй эсвэл чуулгантай харилцах харилцаа тань ямар байснаас үл хамааран бодитоор оршигч бас яг хаана байгаа газарт чинь тантай уулзахад бэлэн байдаг—Түүнийг үнэхээр Хэн бэ гэдгээр нь мэдэж авах цаг ирээд байна. Пастор Крейг Грошелын Бурхан бол _______ гэсэн цуврал сургаалийн хамт дагалдах энэхүү 6-өдрийн Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр эхний алхмаа хийгтүн.
More